ХУУЛЬ БУСААР ТАРВАГАНЫ ТУЛАМ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ
Тарваган тахал болон хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тушаалын хэрэгжилтийг хангуулах, мал, амьтнаас хүнд халдварлах гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Зүүн аймгуудаас дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслүүдэд Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын албан хаагчидтай хамтран хяналт шалгалт зохион байгуулж байна. Шалгалтын явцад 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумаас тээврийн хэрэгслээр хөлдөөсөн тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн НЗӨСТ-д шинжлүүлэхээр хүлээлгэн өглөө.
Сэтгэгдэл
Орк [103.57.92.236] 2022-09-01 04:31:05
Хуулийн дагуу тээвэрлэж болдог юм уу??