Б.Аманбек: Бэлчээрийн төлөв байдал 2021 онтой харьцуулахад доройтсон дүн гарсан

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын хэмжээнд жил бүрийн 8 дугаар сарын эхний 10 хоногт бэлчээрийн газрын фотомониторингийн хээрийн судалгаа хийдэг. Уг ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн 12 сумын 328 байршилд бэлчээрийн газрын фотомониторингийн хээрийн судалгаа явуулж, дүнг цахим мэдээллийн санд оруулаад байна. Энэ жил судалгаа хийсэн цэгийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 24 цэгээр илүү аж. Судалгааг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүд сумдын Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэгтэй хамтран гүйцэтгэжээ.

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Суурь судалгаа, мониторинг хариуцсан мэргэжилтэн Б.Аманбекийн өгсөн мэдээллээр бэлчээрийн ерөнхий төлөв байдал 2021 онтой харьцуулахад доройтсон дүн гарсан байна.

Тухайлбал, судалгаа явуулсан нийт 328 цэгийн 116-д нь буюу 35,4 хувьд нь бэлчээр хүчтэй болон маш хүчтэй доройтсон нь тогтоогджээ. Иймд аймгийн хэмжээнд нийт малчид, иргэд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаах шаардлагатайг тэрээр зөвлөлөө.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.