ДОРНОД: 36 айлын үхэр сүрэгт арьс товруутах өвчин илэрчээ
Дорнод аймгийн Баянтүмэн сумын хоёрдугаар багийн нутагт өнөөдрийн байдлаар үхрийн арьс товруутах өвчнөөр 36 өрхийн 213 үхэр өвчилсөн байна. Устгалын цэг байгуулж, өвчилсөн үхрийг бүрэн устгасан гэж Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутагт Гурван нуур гэх газарт устгалын цэгийг байгуулж өнөөдрийн байдлаар 30 удаагийн устгалыг хийж 213 үхэр устгасан байна. Устгалыг технологийн дагуу хийж, ариутгалын гурав, хяналтын дөрвөн пост ажиллуулж хяналт тавьж байгаа юм.
Үхрийн арьс товруутах өвчин гарснаас хойш Мал эмнэлгийн ерөнхий газраас хоёр ч удаа ажлын баг ирж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангасан байна. Өвчинтэй тэмцэх ажилд аймгийн Засаг даргын нөөц сангаас 98 сая, сумаас 10 сая төгрөг зарцуулж, гамшгийн бэлэн байдал, хорио цээрийн дэглэмийн сахиулахад 29 машин техник хэрэгсэл, 275 төрийн албан хаагч, иргэн дайчлагдан ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл
zochin [103.57.92.35] 2022-09-05 10:38:19
urd hurshid emchileed em tarian garsan bn geed bhd manaid alna l geh ym tiim ayultai uvchin bis geseen
Зочин [202.126.89.223] 2022-09-05 09:21:21
Yu l bolood bn