Японд эдийн засгийн сэргэлтийг түргэтгэхийн тулд тусгаарлах хугацааг богиносгоно
Японд “COVID-19”-өөр халдварлан шинж тэмдэг илэрч байгаа өвчтөнүүд 10 хоног тусгаарлагдаж байгааг долоо хоног, шинж тэмдэггүй өвчтөнүүдийн тусгаарлагдах хугацааг долоогоос тав хоног болгон богиносгоно гэж тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио өнөөдөр мэдээлжээ. “COVID-19”-ийн халдвар авсан өвчтөнд шинж тэмдэг илэрсэн өдрөөс эхлэн тусгаарлагдах хугацааг богиносгосноор хүмүүст ажилдаа хурдан эргэж орох боломжийг олгож, улмаар нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд цар тахлын учруулах нөлөөллийг бууруулахыг зорьж байгаа ажээ.
Ерөнхий сайд мөн Японд коронавирусний “омикрон” хувилбарын эсрэг вакцинд 12 болон түүнээс дээш насны хүмүүсийг хамруулах ажлыг энэ сараас эхлүүлж, 10-11 дүгээр сард өдөрт нэг сая гаруй тун вакцин тарихаар зорьж байгааг мэдээлсэн байна. Эдгээр арга хэмжээ нь мэргэжилтнүүдийн саналд тулгуурлаж байгааг тэрбээр тодотгожээ. Японд одоогоор “COVID-19” халдварын долоо дахь давлагаа үргэлжилж байгаа ч “коронавирустэй дасан зохицож амьдрах”-ыг зорьж байгаатай холбоотойгоор Засгийн газар хатуу хязгаарлалт тогтоогоогүй бөгөөд хилийн хяналтын арга хэмжээнүүдийг сулруулж байгаа юм.
Эх сурвалж: Э.Хулан
Сэтгэгдэл