Монгол Улсын иргэд Тайландад 45 хоног визгүй зорчих боломжтой болжээ

Aдмин / Нүүр

Тайландын Хаант Улс аялал жуулчлалын оргил сарыг тохиолдуулан 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 6 сарын хугацаанд гадаад улсын иргэдийн тус улсад байх хугацаанд зарим өөрчлөлтийг оруулсан байна. Монгол Улс Тайландын Хаант Улстай 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Энгийн паспорт бүхий иргэдийг визээс чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан бөгөөд энэхүү хэлэлцээрээр манай улсын иргэд Тайландын Хаант Улсад 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог байсныг Тайландын Хаант Улсын Аялал жуулчлалын газраас санаачлан хэрэгжүүлж буй дээрх арга хэмжээний хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус улсад 45 хоног визгүй зорчих боломжтой болгожээ.

Түүнчлэн Тайландын Хаант Улс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн коронавируст халдвартай холбогдсон бүхий л шаардлага, тэр дундаа гадаад улсын иргэдээс вакцины бүрэн тунд хамргадсан гэрчилгээ, мөн “ПГУ” болон түргэвчилсэн шинжилгээний бичиг шаарддаг байсныг цуцалсан байна хэмээн Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.