ӨНӨӨДӨР: ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Төмөр замын салбарт тулгамдсан асуудал-гарц сэдвээр нээлттэй хэлэлцэнэ
Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 4-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
ТӨРИЙН ОРДОН
10:00 цагт: Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан "Их засаг" танхимд,
14:00 цагт: Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан "Үндсэн хууль" танхимд,
БЛЮСКАЙ ЗОЧИД БУУДАЛ
09:00 цагт: Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Япон сан, Өндөр түвшний технологийн сангийн санхүүжилттэй "ТТ 9440-MOН: Усны засаглалыг шинэлэг арга замаар хэрэгжүүлэх нь" төслийн хаалтын хурал /Кристал танхимд/ болно. Утас: 88071041
”ГАН ЗАМ” ПАЛАС
11:00 цагт: Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төмөр замын салбарт тулгамдсан асуудал-гарц шийдлийн талаар санал солилцох нээлттэй уулзалт зохион байгуулна. Утас: 88057167
Сэтгэгдэл
зочин [202.131.229.246] 2022-10-04 01:42:51
Р Раш Очирхүү Цогтбаяр гм 200 гаруй өндөр настаныг чөлөөлж залуусаа ажлын байраар хангаач ээ эд мэтийн хөдөлмөрийн чадваргүй зөнөгүүдийг гэрт нь суулгаач дээ насаараа шимэгчилж амьдарлаа ш дээ болоо юм биш үү