ХҮМҮҮС ЯАГААД ОРОС, ХЯТАДЫН ВИЗЭНД БИШ АМЕРИКИЙН ВИЗЭНД “АЛАЛЦДАГ” ВЭ!
Хүмүүс яагаад Орос, Хятадын визэнд биш Америкийн визийг авах гэж “алалцдаг” вэ? Яагаад гэвэл АНУ-д очсон хүн жаргадаг л байхгүй юу. Үүнийг тэр зүгт зорчсон хүн бүр мэднэ. Өчнөөн олон монгол Америкт очсон, аялсан, ажиллаж амьдарч байгаа. Америкт хууль л зөрчихгүй бол бүх зүйл чөлөөтэй. Америкт дургүй хүн ч тэнд сайхан амьдардаг. Америкийн үзэл бодолд дургүй, улс төр, шашин шүтлэг, яс үндэс, зүс царай, бэлгийн чиг хандлага... ер нь нийлэмж муутай байх ямар л нөхцөл байна хамаагүй, хэн ч тэднийг тоохгүй. Хууль дүрмийг нь л зөрчихгүй бол тэнд хүн шиг амьдарна. Энэ ертөнцийн түмэн хэлийн амьтад тэнд амиа өгөхөөс наахнуур зорьж тэмүүлэн очсоноор сайхан амьдарсаар байна. Тэнд амьдарч байгаа монголчуудын цөөнгүй хэсэг нь харласан хэрнээ амгалан тайван амьдардаг юм шүү дээ.
Солонгост харласан бол байнгын хяналт шалгалтаас айж амьдардгийг бид мэднэ. Гэтэл Америкт тэднийг хэн ч зогсоож шалгахгүй, орон байранд нь халдахгүй, бизнесийн бүрэн эрх чөлөөтэй. Харласан хэрнээ байшингийн дотоод засал чимэглэлийн компани байгуулчихсан гялалзтал ажиллаж яваа залууд өнгөрсөн хавар Монголын Хөдөлмөрийн яамнаас очиж Засгийн газрын шагнал гардуулсан шүү дээ. Америк ийм л улс. Ажлын байр, ашиг орлого, бизнесийн эрх чөлөө энэ ертөнцийн хаана байна гэвэл Америкт л байна.
Гагцхүү таны чадвар, мэдрэмж, хөдөлмөрч чанар л мэдэх хэрэг. Нэг ажил хийе гээд хөдлөхөд урд чинь хүнд суртал, авлига, өнгө мөнгөний хана хэзээ ч саад болохгүй. Эхнэр нөхөр хоёр хамтдаа Америкт амьдрахаар очиж аяга шанага угаах ч юм уу, пицца зөөгч юм уу, такси барья гэж бодъё. Монголчууд хийгээд бусад улс орноос очсон хүмүүсийн наад захын хийдэг ажил л даа.
Хоёулаа нийлээд дор хаяж 3000 ам.долларын цалин авна. 1000-ыг нь Монгол руу явуулчихна. 1000-ыг нь байр, хоолондоо зарчихна. Үлдсэнээр нь хангалттай амарч зугаалаад, үзэж хараад, ая тухтай амьдарна. Хэдэн ч жил ингэж амьдарч болно. Насан туршдаа ч ийм маягаар Америкт амьдарч болно. Цалингийн хамгийн доод хязгаарт нь төсөв хийхэд энэ юм шүү. Тэрнээс биш 3000-аас дээш цалин авах өчнөөн боломж тэнд бий. Боломжоо ашиглан улам дэвжиж дээшлээд дундаж иргэний түвшинд нь амьдарч байгаа монголчууд Америкт хэдэн зуугаараа байгаа.
Энэ ертөнцийн аль ч улс орноос ямар ч хүн очсон сайхан амьдарч болох тийм таатай орчин нөхцөлийг Америк улс бүрдүүлж өгсөн болохоор дэлхийн долоон тэрбум хүн бүгдээрээ АНУ-ын визэнд “алалцдаг” билээ. Тэнд очиж л ясаа амраая, үр хүүхдүүдээ баталгаатай нийгэмд аваачъя, хүн болсных хүний нийгмийн хамгийн сайхан хэсэгт очиж амьдаръя хэмээн ертөнцийн хүн бүр тэмцдэг болой. Тэдний нэг хэсэг нь бидний гурван сая монголчууд юм.
Тэгвэл тэрхүү Америкаас дутуугүй энэ бөмбөрцөгт нэр нөлөөтэй Орос, Хятад руу энэ ертөнцийн хүмүүс яагаад тэгтлээ дурладаггүй, хошуурдаггүй юм бэ. Үнэндээ энэ хоёр улсад өөрсдийг нь хүлээн зөвшөөрч, манайхны хэлдгээр долоодоггүй л юм бол амьдрахад нэн бэрх, хэцүү. Хэлүүлэлтгүй бүгдээрээ янз бүрийн зовлон, бэрхшээлийг нь мэдэж байгаа. Хойд хөршид бол арьс өнгө өөр байхад л хамгийн эхний гадуурхагдах шалтгаан болж цааш дарамт үргэлжилнэ. Монголчуудад дэндүү дээрэнгүй ханддаг. Хиагтын гааль дээр машиндаа дөрвөн шинэ дугуй хийгээд очсон Монголын иргэнийг шинэ дугуйгаа үлдээж хуучин дугуйнуудаа хийгээд нэвтэр гэхийг хоёр нүдээрээ харна. Дөрвөн шинэ дугуйгаа цаана ороод зарах гэж яваа юм гэнээ, Оросын гаальчдын үзэж байгаагаар.
Наад захын ийм дарамт мэтээс эхлэн Монгол-Оросын гадаад худалдаа үнэндээ тэг зогсолтод хүрсэн (яах аргагүй хөрш, олон жилийн хэлхээ холбоо худалдаа эргэлтийг амь тавиулчихгүй байгаагаас биш). Ийм газар руу хэн зүглэх юм бэ. Алтанбулагийн гааль дээр очоод хараарай, бараа таваар гэвэл Орифлеймийн жаахан бараа, цацагт хяруулын ч билүү, юуны ч билээ, нэг шувууны мах төдийхөн, бас бус зүйлс Оросоос орж ирдэг. Дээр нь мэдээж нефть бүтээгдэхүүн. Ингээд л болоо. Сүүлийн жилүүдээс нефтийн хэрэгцээгээ бид 90 хувиас 60 хувь руу бууруулж байна. Монголчууд Оросоос улам л хамааралгүй амьдарч байна. Одоо Орос визгүй боллоо гээд монголчууд тийш хошуурах уу, тэндээс тэгтлээ их эдийн засгийн урсгал бий болох уу. Эдийн засгийн утгаар нь том юмыг хойд хөршөөсөө харъя гэвэл ганцхан мах шүү дээ. Орос руу 50 сая малынхаа махыг ямар ч тээргүй гаргадаг болгох асуудал л байж. Үүнийг шийдэж чадвал өөр хэрэг. Сибирийн махны хэрэгцээг бид хангадаг болчихвол том эдийн засаг, том тоон үзүүлэлт, уул уурхайгаас болж уналтанд ордог эдийн засагт их нэмэртэй. Тэрнээс тэнд очоод ажиллаж амьдраад, дээрэлхүүлээд суудаг монгол хүн одоо байхгүй байх аа. Хятад бол арай өөр л дөө. Тэгээд ч визгүй.
Монгол Улсын хувьд Америктай адил төсөөтэй үнэт зүйлсийг эрхэмлэдгээрээ ойр юм. Америк нь хүнийг хүн гэж үздэг ардчилсан нийгэм. Манайд ч үүнийг ярьдаг, эрмэлздэг, манай нийгмийн нэгэн үнэт зүйл мөн юм. Иргэдээ сайхан амьдруулахын төлөө, ажилтай орлоготой, эрүүл саруул, аюулгүй орчинд ажиллаж амьдруулах нь ардчилсан нийгмийн үнэт зүйл гэж Монгол Улс үздэг.
Мөн дээр нь ардчилсан сонгууль байна, ард түмний сонголт чөлөөтэй, ил тод байх нь манай нийгмийн нэгэн чухал хэсэг. Энэ дотроо хэвлэлийн эрх чөлөөтэй байх нь Монголын ардчиллын амин сүнс билээ. Энэ бүгдээрээ манайх Америктай адилхан үнэт зүйлстэй улс юм. Ийм учраас бид хүн төрөлхтний нэгэн адилаар Америкийн виз даруулахын тулд “алалцдаг”-аа нуух хэрэггүй билээ. Тэнд бидний үлгэр авах, үнэхээр нэгэн ардчилсан нийгэм ийм байдаг байх гэж итгэл үнэмшил төрүүлдэг нийгэм оршин байдаг болохоор. Гэтэл сүүлийн үед манай дарга нар “Юугаа амлаад туучихсан бол” гэж санааг минь зовтол гүйлдэж байна. Үнэндээ наад Оросын визийг чинь хүмүүс тоодоггүй юмаа. Захын нэг ТҮЦ-нд “Оросын визийг 40 ам.доллараар гаргана” гээд гаднаа бичээд наачихсан байдаг юм. Ийм байтал энэ айлчлалын гол үр дүн нь визгүй зорчихыг шийдсэн асуудал байлаа гэж яриад байгаа нь, ард түмэн минь визгүй зорчих боллоо гэж хөл хөөрцөг болоод байгаа төр засаг ямар учиртай юм болоо.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.26] 2022-10-07 10:35:12
Америк тийм ч сайхан газар биш. Мансууруулах бодисны хэрэглээ ихтэй, сэтгэцийн өвчтөн ихтэй, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт ихтэй, галт зэвсэгийн худалдаа ихтэй, буудалцаан аллага их гардаг аюултай балай улс.
зрчин [122.201.31.164] 2022-10-06 09:12:46
Явцуу бодолтой Лалар
Зочин [180.149.65.2] 2022-10-07 05:09:42
муу ухна майлаад яахав дээ
Зочин [64.119.20.143] 2022-10-06 01:45:30
Энэ бүхэн америкийн доллар дээр тогтож байдаг. Америк дэлхийн нийт бүтээгдхүүний 15% г үйлдвэрлээд дэлхийн хэрэглээний 50% г бүрдүүлдэг.Өөрсдөө доллараа хэвлээд дэлхийн баялгийг тоос сорогч шиг сорж байдаг юм.
Zochin [66.181.160.59] 2022-10-05 11:56:28
Manaid muruuruu moomoo unjuulj yavahad daramt ih baih yum daa ANU bolon baruuniig uzen yadsan mash ih humuus baih yum yagaad tegdeg yum bol esbel ted manaihand ih gai bolson yum boluu?
зочин [202.131.229.246] 2022-10-05 03:18:17
монголд бизнэс эрхлэх сүүлийн жилүүдээд үнэхээр хүнд боллоо 10 жил хөдөлмөрлөж бүтээсэн босогсон ажлыг яамны сайд Энх амгалан гарын үсэг зураагүй төлөө л өчнөөн тэрбум төгрөгийн хөрөнгөөр босогсон аж ахуй сүйрч 30 хүн ажилгүй болж олон иргэд хохир байна шүү дээ хувийн хэвшлийг хэн ч хамгаалдагүй хэнд ч хандах аа мэдэхгүй байна шүү дээ засаг төрд нүд чих алга хам дагсан бөгс долоогчид л
Зочин [66.181.182.225] 2022-10-04 04:08:44
goyo yum bnaa yawnaaa
Нэг тийшээгээ урсаад байх юм. [139.5.216.216] 2022-10-04 02:41:04
Монголоо хөгжүүлэхийн оронд тээр хол Америкруу зугатаад, зайлаад байдаг хүмүүсийг ойлгодоггүй юм. Монголд чинь АНУ шиг болох хувь тавилан БАЙНА УУ? Үүнийг хийх хүмүүс нь АНУ-руу явчихлээр чинь ХЭН Монголыг хөгжүүлэх юм бэ? Та нар тэгээд АНУ-гаасаа Монголруу буцаж ирэх юм уу? ҮГҮЙ Ш ДЭЭ. Монголд хөгшчүүд чинь өнгөрчих юм бол тэгээд л цаашаагаа харчихна. Тэгээд ч АНУ-д 3-4 жил болчихлээр АНУ-ын иргэн болчихдог. ҮГҮЙ ГЭЭЧ.
Зочин [66.181.182.79] 2022-10-04 09:28:02
НАМ ХЭМЭЭН ТУЙЛШАРЧ СОНГУУЛЬ БҮРЭЭР ХУЛГАЙЧ БИТГИЙ СОНГООД БАЙ ҮҮНЭЭС ЧИНЬ БОЛОЖ МОНГОЛЧУУД ЗОВЛОНД УНААД БАЙНА ИРГЭДЭЭ СОНГОХ ХҮН ҮНХЭЭР БАЙГҮЙ БОЛ САНАЛ БҮҮ ӨГ НЭР ТЭВШЭГЧ НАРЫГ СОНГОХООСООН ӨМНӨ ЭСЭРГҮҮЦЭЖ НЭРИЙГ НЬ ТАТУУЛАЖ БАЙ
Ухаар сэнхэр [192.82.87.156] 2022-10-04 09:19:45
Дэлхийн бүх үндэстэн ястан бие биенээ хүндэтгэн нөхөрсөг, хамтран,сэтгэл тайван,ажил төрөлтэй,авдаг цалин нь амьдралд хүрэлцээтэй сайхан байдаг юм байна лээ.Монголын олон мянган иргэн Америкаас доллор гуйвуулж ар гэрийн амьдралд,монгол банкны валютын нөөцөд их нэмэр хандив болж байгааг "Эх орончид"ойлгохгүй гэдэг нь худлаа юм шүү дээ.Америк,Солонгос монголоос хүн авахаа зогсоовол монголчуудын амьдрал яадгаа алдана
Зочин [150.129.142.139] 2022-10-04 02:24:10
үнээн үнэн АНУ виза авахыг маш их хүсч байна. тэнд л шударгаар хөдөлмөрөө үнэлүүлээд шал угаагаад ч хамаагүй амьдармаар байна. хүний хийсэн хөдөлмөрийг шударга үнэлж байвал нээрээ жорлон цэвэрлээд амьдарсан ч яах вэ асуудал алга. АНУд 1 цаг 00 цэвэрлээд 10доллар авч байхад. Монголд пиздаа барилга дээр боол шиг ажиллаад ч 1 цагт ийм цалин авахгүй пиздааааа
Зочин [71.163.37.57] 2022-10-04 02:08:57
USA , барууны орны гайхамшигийг , үнэ цэнийг рост соц ком үлсууд ойлготол дахин 100 жил хэрэгтэй . Тэгж байж сая тэдэнтэй адил сэтгэдэг , амьдардаг хүмүүс болно л доо хө.
Нямсүрэн.Д [202.21.109.86] 2022-10-04 01:59:26
Хүний төлөө төр, Төрийн нэрийн өмөөс сайн ажил хийж Иргэдийг дээдлэх хэрэгтэй тэгвэл ХҮНИЙ УНАЖ ТӨРСӨН НУТАГ юу гэж хүний нутгийн даважингаас тутах юм.
Фак путлер [175.123.9.32] 2022-10-04 01:18:49
Новшийн орос руу одоо хэн явах вэ дээ
Зочин [66.181.167.254] 2022-10-04 00:44:27
ОРОС ХЯТАД ВИЗГҮЙ ...........
Зочин [66.181.190.167] 2022-10-04 00:41:22
Ямар ч Улсад бдаг муу,сайн юм Америкт бий. Гэхдээ Нийгэм нь хүний төлөө учраас хүн бүхэн тэнд амьдрахыг хүсдэг нь үнэн. Хүнд гай болохгүй урдах ажлаа хийгээд явж бхад Америкийн цагдаа,Төр танаар оролдохгүй л дээ. Түүнээс иргэдийнх нь дунд арьс өнгөөр ялгаварлах хандлага бол бгаа. АНУ бол татвараа маш зөв тогтоосон, иргэд нь татвар төлөх,үхэх,төрөх үнэн гэдэгт хатуу итгэсэн нь АНУ хөгжлийн нэг хэлбэр.