Угаарын хийн хордлогоос сэргийлэх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” аяныг эхлүүллээ

Aдмин / Нүүр

Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” аяныг эхлүүлж байна. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр /2022.10.03/ байдлаар объектын гал түймрийн 1392, ой хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 165, нийт 1562 удаагийн дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийн дуудлагатай харьцуулахад 22.6 хувиар өссөн үзүүлэлт аж.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Хүйтний улирал наашилж, галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан ахуйн гал түймэр нэмэгддэг. Нийслэлийн хэмжээнд 220 мянга орчим өрх пийшин зуухны галлагаа хийдэг. Ахуйн гал түймрийн эрсдэлийг бууруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” 45 хоногийн нөлөөллийн аяныг эхлүүлж байна. Ганцхан хоромд гал бүхнийг авч оддог учир өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй.

Мөн ил задгай асгасан үнс нурам болон аюулгүй байдлын шаардлага хангаагүй цахилгаан хэрэгсэл, цахилгаан утаснаас үүдэлтэй ахуйн гал түймрийн дуудлага их байна. Гал түймэр эцэг эхчүүд ажилдаа явсан цагаар буюу өдрийн 11:00, цахилгааны их ачааллын үе буюу оройн 17:00 цаг болон иргэд унтаж амарч байх үед ихэвчлэн гардаг.

Мөн цахилгааны хэт ачааллыг ихэсгэж, нэг залгуураас олон цахилгаан хэрэгсэл залгах шалтгаанаас үүдэлтэй гал гарах нь их байна. Монгол гэр өвлийн улиралд 3-5 минутад шатдаг. Яндан төмөр хамгаалалттай байх ёстой. Пийшин зуухны галлагаатай холбоотой яндангийн хамгаалалт хийгээгүйгээс болж халалт үүсэж, гал маш хурдан тардаг. Сүүлийн өдрүүдэд үүнтэй холбоотой дуудлага эрс нэмэгдэж байна. Иймд гэр, орон сууцны галын аюулгүй байдлыг хангаж, гал түймрийн аюул, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна” гэлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.