Цаг агаар: Уулархаг нутгаар цас орно

Aдмин / Нүүр

Ус, цаг уур, орчны шинжилгээний судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сард баруун аймгууд болох Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин зүүн аймгууд буюу Сэлэнгийн нутаг, Булганы ихэнх хэсэг болон Төвийн хойд хагаст ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25-35 мм, Алтайн өвөр говиор 0-5 мм, бусад нутгаар 5-25 мм орох төлөвтэй. Тиймээс цаг агаарын мэдээллийг иргэд тогтмол хүлээн авч, нөхцөл байдлыг харгалзаж мал, хадлан, аян замд явахдаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг анхаарууллаа.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нойтон цас, уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр туур 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.