Өнөөдөр бүх дэлхийн амьтныг хамгаалах өдөр
Аравдугаар сарын 4-ний өдөр нь Бүх дэлхийн амьтныг хамгаалах өдөр буюу товчхоноор Дэлхийн Амьтны өдөр /World Animal Day/ ажээ.
- Олон улсын энэхүү өдөр манай гаригийн бүх амьтны асуудалд анхаарлаа хандуулахыг хүн төрөлхтөнд уриалдаг байна.
- 1931 онд Италийн Флоренц хотод болсон Байгаль хамгаалах хөдөлгөөний олон улсын их хурлаас энэ өдрийг тэмдэглэхээр анх шийдвэрлэсэн аж. Харин аравдугаар сарын 4-ний өдрийг сонгосон нь санамсаргүй хэрэг биш гэнэ. Учир нь 1926 оны энэ өдөр насан эцэслэсэн католик сүмийн гэгээнтэн Франциск Ассизскийн дурсгалыг хүндэтгэж буй хэрэг юм.
-Франциск Ассизскийг католик шашинтнууд ан амьтныг ивээгч хэмээн үздэг тул дээрх их хуралд оролцогчид энэ өдрийг сонгосон гэдэг. Эл өдрийг тэмдэглэж байх санаачилга дэлхий даяар түгж, 2008 онд 66 улсад янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж байжээ.
Сэтгэгдэл