ӨНӨӨДӨР: АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал, МАН-ын нэр хүндэд халдсан гэх хэргийн шүүх хурал болно
Аравдугар сарын 5-нд болох үйл явдлын тойм:
ТӨРИЙН ОРДОН
10:00 цагт: Монгол Улсад дээд боловсролын байгууллага үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярын хурал Их танхимд болно. Утас: 99002019
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
10:00 цагт: Хэлмэгдсэн монгол иргэдийн дурсгалд зориулан байгуулсан гэрэлт самбар, ногоон төглийн нээлт болно.
11.00 цагт МҮЭХ-ны байранд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо УИХ-аар хэлэлцэх 2023 оны "Улсын төсөв"-ийн талаар байр сууриа илэрхийлэн хэвлэлийн бага хурлыг зарлажээ. Утас: 95115380 11.30 цагт АН-ын төв байр (“Шонхор тауэр”)-нд Ардчилсан нам, Монголын үндэсний Ардчилсан нам (АН-МҮАН) нэгдэн хамтран ажиллах "Санамж бичиг"-т гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Утас: 91000017
13:30 цагт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал, МАН-ын нэр хүндэд халдсан гэх хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Өнгөрөгч есдүгээр сарын 12-ны өдөр товлогдоод байсан шүүх хурал МАН-ын төлөөлөл ирээгүй буюу, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ МАН-ын намыг төлөөлж шүүх хуралд оролцох этгээдийг томилох үүргээ биелүүлээгүйн улмаас гуравдахь удаагаа хойшлоод байсан юм.
Төрийн ордонд: УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана “Зайсан Хилл”-д “Дэлхийн сансрын долоо хоног”-ийн үйл ажиллагаа үргэлжилнэ.
Сэтгэгдэл