37-ТОЙ БҮСГҮЙН ҮГ

Aдмин / Нүүр

Хавдар судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэхүү өвчтөнийхөө тухай ярьсан нэгэн бичлэг ер санаанаас гардаггүй. Хавдрын эцсийн шатанд орсон 37-той бүсгүй эмнэлгийн орон дээрээс нөхөртөө хандаад "Би цэл залуугаараа хорвоогоос буцаж байна. Би чамд маш их гомдож байна. Нэг удаа ч болов, биеэ үзүүлээч гэж ганц удаа хэлж байгаагүй. Эцэст нь хоёр хүүхдээ нялхаар нь орхиод үхэж байна" гэсэн нулимстай үгсийн хариуд нөхөр нь юу ч дуугарч чадахгүй суусан тухай.

Хүн гэдэг сэтгэлийн амьтан.

Нэгэндээ халамжтай, биедээ арчаатай эхнэр, нөхрүүд олон бий. Гэхдээ тэр дундаас эхнэрүүд голдуу гэр бүлийнхээ эрүүл мэндийг хариуцаж, хэн өвдөнө түүний төлөө л нойр хоолоо хугасалж гүйдэг. Харин эрчүүд гэр бүлийнхээ бусад гишүүдийнхээ битгий хэл өөрийнхөө эрүүл мэндэд ч хайнга ханддаг нь олонх шүү.

Тийм ч учраас эрчүүдийн дундах өвчлөл, нас баралт нийгмийн асуудал болсоор байгаа. Ядаж л тэд өөрсдөдөө арчаатай, эрүүл мэнддээ санаа тавьдаг бол олон гэр бүл хагацал үзэхгүй дээ. 37-той бүсгүйн нөхөртөө хэлсэн сүүлийн үгс энэ л байна шүү дээ.

Хагацал ирснийг ойлгосон бүсгүй өөрийгөө удаан амьдраагүйдээ ч харамсаагүй байх. Үр хүүхэд, юу ч хийж чадаагүй бүдүүн хойрго эр нөхөр ард нь үлдэж яажшуухан амьдрах бол гэсэн зовнил ч байсан биз ээ.

Халамж гэдэг цаг наргүй ажиллаад мөнгө олж ирэхийг хэлдэггүй юм аа. "Бие чинь зүгээр үү" гэдэг хоёрхон үг ч хүний амьдралыг аварч болох байж шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [122.201.19.99] 2022-10-06 02:36:04

Эрдэнэхүү гэж нэг тэнэг багшинцар эмчийн зовлон ойлгохгүй өвчтөний зовлонг бүр ойлгойхгүй Чинбүрэнгийн гар хөл утсан хүүхэлдэй

Pee [202.131.225.197] 2022-10-06 00:07:27

hun uuriin amidraldaa l ezen baina. uuruu uzuuleegui bol uur hund gomdoh ni tenegrel. uldej baigaadaa yaaj aytai baih vee!

Зочин [202.55.188.114] 2022-10-05 13:08:49

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Зочин [202.9.46.26] 2022-10-05 23:34:21

Улны монголчууд та нарын хүүхэд шиг гэнэн итгэмтгий зан хүлцэнгүй байдал чинь худалч хулгайч луйварчдыг өөгшүүлж байна


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.