Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Aдмин / Нүүр

УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 2022 оны 10 дугаар сарын 09-ний ням гарагт Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Хүндэт зочныг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Э.Ивкоф болон албаны бусад хүмүүс угтан авлаа.

Харин өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхлэх юм. Айлчлалын хүрээнд Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар, Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар албан ёсны хэлэлцээ хийнэ.
Мөн өдөр Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюрид бараалхана.


Сэтгэгдэл

Сайхан [202.9.46.224] 2022-10-11 00:40:08

С.Одонтуяа гишүүн нийслэлийн 1-р дунд сургуулийг төгссөн гадаад олон хэл мэддэг эмэгтэй байгаа юм. Доор бичсэн зочин та С.Одонтуяаг англи хэл мэдэхгүй ЮУ ОЙЛГОЖ ИНЭЭВ гэж бичсэний хэрэггүй шүү дээ.

Зочин [192.82.87.96] 2022-10-10 08:25:37

Эрдэнээгийн тагнуулыг зайлуулаач

Зочин [124.158.107.35] 2022-10-10 01:15:27

Одонтуяа юу ойлгож инээв


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.