С.Чулуун: “Чингис хаан” музей нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан Ази тивийн томоохон музейд тооцогдоно
“Чингис хаан” музей Хүннүгийн эзэнт гүрний үеэс XX зууны эх буюу 2000 жилийн хугацаан дахь хаад, язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны музей” гэдгийг өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тус музейн захирал, академич С.Чулуун тодотгов.
Тэрбээр хэлэхдээ, “Музейн үндсэн үзэл баримтлалыг тодорхойлох, үзүүлэг дэглэлтийг бүрдүүлэх, үзмэрээр музейг дэглэж зохион байгуулах үе шаттай ажил явагдаж байна. Мөн музейг байгуулах, боловсон хүчнийг бэлтгэх, сан хөмрөгийг баяжуулах ажил хийж байна. Музейн үзмэр бүрдүүлэлт Улаанбаатар хотод байгаа музей, шинжлэх ухааны харьяа байгууллагын хүрээлэнгүүд, их, дээд сургуулиуд, соёлын өв зэрэг бусад газрын сан хөмрөгт хадгалагдаж буй нийт дурсгалын 8 хувийг эзэлж буй юм.
“Чингис хаан” музей бол нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан Ази тивд буй нэлээд томоохон хэмжээний музейд тооцогдоно” хэмээв. Мөн тэрбээр "Уран зураг, уран баримал, хувцас хэрэгслийг сэргээх ажил хийж байгаа. Бидний тооцоогоор, хүн амын таван хувьд үйлчлэхэд 4.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн “Чингис хаан” музейг үзэхэд хамгийн багадаа 8-9 цаг зарцуулна” хэмээсэн юм.
“Чингис хаан” музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл юм.
Музейд,
-Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);
-Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);
-Их Монгол Улс;
-Монголын Их эзэнт улс;
-Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);
-Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);
-Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг нийтэд толилуулах юм.
“Чингис хаан” музей 2022 оны 10 дугаар сарын 12-ноос иргэдэд үйлчилж эхэлнэ. Ингэхдээ 16 хүртэл насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй, насанд хүрэгчдэд 30, оюутанд 15, гэр бүлд 20 мянган төгрөгөөр үйлчлэх юм.
Сэтгэгдэл
Зочин [59.153.87.169] 2022-10-11 03:33:28
монгол улсын түүхийн маш үнэтэй 680000 хуудас материалыг хятадад нууцаар худалдсан урвагч Чулуун Өлзий баатар нарыг хэзээ шүүж цаазлах вэ
Зочин [66.181.161.61] 2022-10-12 06:28:40
Гоё музей
Ardhvv [71.163.110.3] 2022-10-10 20:07:25
ene hvnee yliig ni uguuche Mongolchuud iin tvvhiig hytadad zarsan hvn shv dee hulgain buzartai umaar neeh meeh geed yriulj bdag shalgaad eh ornoosoo uravsan geed yliig ni uguud yvuul ard tvmen yagaad medehgvi bna shaardaach
Зочин [202.21.108.213] 2022-10-10 10:31:23
Өмнөх Монгол улсад учируулсан хохирлоо хүлээн зөвшөөрөөд ялаа эдлээд дараа нь боломж гарвал түүхээ ярина уу? Нэн нууц түүхийг материалыг харийханд өгчхөөд ТҮҮХ Ч ухааны ярина гэдэг ??? Цаашдаа ЭНЭ ХҮН монголын түүхийн тухай ярих нь зөв үү гэдэгт эргэлзэж байна шүү!!! Өөрийхөө төлөө ТӨР ийн нууцийг зарж чадна гэдэг цаанаа НО байна даа!!!!???
Зочин [59.153.87.160] 2022-10-10 09:29:55
УРВАГЧ ЧУЛУУН ӨЛЗИЙБААТАР НАР БУУДУУЛАХ ЯЛТАЙ ЭТГЭЭДҮҮД
Зочин [103.57.95.145] 2022-10-12 11:18:35
Яахаараа өөрөөсөө илт илүү хүнийг ингэж үзэн яддаг байнаа. Ингээд бид хөгжихгүй байгаа юм шүү дээ
Ardhvv [71.163.110.3] 2022-10-10 20:07:13
Mongliin tvvhiig hulgailj hytadad zarsan chuluun gedeg hvn chin ene shvv dee mongolchuud a tegeed bas neelt meelt yrchihje urvagch chin ard tvmen mini ene hvnee zailuulaache ih haanii mini neriig geleh erh ene hvnd bhgvi