Дансны мэдээлэл зөрүүтэйгээс олгоогүй НДШ-ийн буцаалтыг ирэх сард шилжүүлнэ

Aдмин / Нүүр

Нэг сая ба түүнээс доош орлогоосоо НДШ төлсөн иргэдэд сарын бүрийн 25-нд 50 хувийг нь он дуустал буцаан олгож буй. Үүнд сайн дураараа НДШ төлөгч хамаардаг. Энэ буцаан олголтыг 2022 оны тавдугаар сараас тооцон өгч эхэлсэн. Харин шимтгэлээ буцааж авч чадаагүй иргэд дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулахыг ХНХЯ-наас мэдээллээ.

Ингэхдээ https://daatguulagch.ndaatgal.mn/#/account/login, E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн портал болон харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, сумын нийгмийн даатгалын тасаг, байцаагчид өөрийн биеэр очин дансны мэдээллээ засуулах боломжтой байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас "Дансны мэдээлэл зөрүүтэйн улмаас тухайн сарын буцаан олголтоо аваагүй иргэдийн мөнгийг дараагийн сард нөхөн олгоно" гэв.

Газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд энэхүү буцаан олголт хамаарахгүй юм. Монгол Улсад 400 мянга орчим иргэн нэг сая ба түүнээс доош төгрөгийн цалин хөлс, орлоготой гэсэн тооцоо гарчээ. Эдгээрээс 80 мянга нь сайн дураараа НДШ төлдөг бол үлдсэн 320 мянган иргэн ААН, байгууллагад албан журмын даатгалаа төлдөг байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.15] 2022-10-11 05:08:25

ОРГИЛ ХУДАЛДААНЫ ТӨВ НДШ АВДАГ БАЙЖ БУЦААН ОЛГОЛТ НЬ ИРЭХГҮЙ ЮМ

Зочин [66.181.179.15] 2022-10-11 05:07:18

НДШ ийн буцаан олголт ирэхгүй нь зарим байгууллага НДШ авдаг байж Даатгал руу шилжүүлдэггүй юм биш үү Жнь: оргил судер маргет


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.