ЯДУУРЛЫН НӨЛӨӨ ХЭРЦГИЙЛЭЛ

Aдмин / Нүүр

Сүүлийн үед нийгмийг цочроосон аймшигт гэм хэрэг удаа дараа гарах боллоо. Ухамсарт хүний сэтгэхүйд байж болошгүй эдгээр үйлдлүүд оюуны хоосрол, ядуурлаас үүдсэн нийгмийн бухимдал, хүмүүсийн сэтгэл гутрал, хямралын хурцадмал хэлбэр байх үндэстэй.

Хэдийгээр хүн ухамсар, ухаанд хөтлөгдөн амьдардаг ч биологийн төрөл зүйлийн хувьд гэр бүлээ тэжээх, мөр бүтэн гэдэс цатгалаг, санаа амьдрах боломж нь бүрдэхгүй байвал сэтгэл зүйн хувьд уналтад орсны улмаас даамжирч сэтгэхүйд нөлөөлөх гаж буруу хүсэлд автах, хэрцгийлэл үйлдэх хэмжээнд хүрч болзошгүйг зарим судлаачид тогтоожээ.

ОХУ-ын эрдэмтэн Э.МулдашевГималайд явуулсан судалгааөгүүлэлдээ

Нийгмийг бүрдүүлэгч хүмүүсийн аж байдал, сэтгэлийн боловсрол, тухайн хүмүүсийн анхдагч болон хоёрдогч, дараа дараачийн хэрэгцээнүүд хэрхэн хангагдсан, эсвэл хангагдах эсэхээс хамааран нийгмийн харилцаанд оролцож буй үйлдэл нь харилцан адилгүй байдаг. Хүний мөн чанар өөрөө л сайхан таатай байхаар асуудлаа шийдэхийг эрмэлздэг, хүрээлэн буй орчин хамаагүй гэх ч нийгмийн сэтгэл зүй амьдралын хэвшил, үзэлд маш том нөлөөлөл үзүүлдэг. Мөн нийгмийн сэтгэл зүй эрүүл, таатай эерэг байхад хүн бүрийн оролцоо чухал төдийгүй үүнд улстөр, нийгэм, эдийн засгийн орчин ч хамаатай.

-Нийгмийн амьдралд хээл хахууль, авилга газар авч ард түмний амьдрал өгсөж өөдлөхгүй эдийн засгийн мөлжлөг, өмчийн тэгш бус байдал ноёрхсоор нийгмийн харилцааг гүн хямралд оруулсан

-Хоосон хийрхэгч, худал цуу тараагчид, ардчиллын үнэ цэнийг буруугаар ашиглан хувьдаа завшигчдаас үүдсэн амин хувиа бодох үзэл хүний ариун гэгээлэг нинжин сэтгэлийг устгаж зөвхөн өөрөө орших сэтгэхүйн өвчлөлд идүүлсэн.

-Хуульгүй эрх чөлөө хүн бүхнийг дураараа авирлах боломж олгож наад захын үүргээ биелүүлэхгүй байх үүдийг нээж, оюун санаа нь хоосролд орсноос ард түмэн амьд нь үхсэнийхээ орон зайг нөхдөг хэтэрхий дорой сулбагар болж хувирсан

-Амьдралыг ойлгох хүмүүсийн ойлголт, бодит үйл ажиллагаа эцсийн үр дүндээ нийгмийн оюунлаг хөгжлийг зогсоож, хүний дотоод ахуйн хөгжил, төгөлдөржилтийн хэрэгцээг нэн түрүүн хангах шаардлагыг эдийн засгийн бодлогоос шахан гаргасан.

-Цөөн эрх мэдэлтнүүд баяжиж олонхоос дээгүүр боломж эдлээд байгаад хорсох сэтгэл зүй газар авч эцэс төгсгөлгүй өс хонзон өвөрлөсөн бүхэл бүтэн үе өндийсөн.

Монголын нийгмийн сэтгэл зүй түгшүүртэй гэж хэлж болно. Цахим орчинд төдийгүй амьдрал дээр ч сөрөг хандлага, дайралтуудыг өдөр тутамдаа мэдэрдэг боллоо.

Нийгмийн харилцааны цахим хэрэгслийн хэрэглээ их, нийтэд чиглэсэн чанаргүй мэдээллийн сайтууд олон, түүнчлэн аз жаргалтай амьдралын хэв маяг мөнгө, илүү материаллаг зүйлүүд рүү чиглэсэн сөрөг давалгаанд “хордож” байна. Хүн амын дунд явагдсан судалгаагаар нийгмийн сэтгэл зүй, хүмүүсийн амьдралын чанар, аз жаргал буурсан нь илрэв. Энэ нь нийгэмд ажилгүйдэл, архидалт, амиа хорлолт, гэр бүл салалт өссөнтэй холбоотой. 2002 оноос хойших гэрлэлт ба салалтын тоон утгаас авч үзэхэд өдөрт 10+1 гэр бүл салж, тухайн гэр бүлийн хүүхдийн тооноос хамаараад жилд арав гаруй мянган хүүхэд хагас гэр бүлд өсч торниж байна. Хүний оюун санаа, сэтгэцийн эрүүл мэнд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт дэмжлэг муугаас нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд ужгирдаг.

Нөгөө талд улс төрийн хэт шоу, сөрөг шийдэл, хохиролтой шийдвэрүүд амьдралд хэт хурдан тусгалаа олдог учраас хүмүүст бухимдал төрүүлдэг. Тухайн бухимдал нийгмийн нэгж хэсэг, бүлгүүдээр дамжиж нийгэмдээ тархан, хариу үйлдлүүд нь бүгд сөрөг байдаг. Ер нь нийгмийн сэтгэл зүй гэмтээд удлаа. Сэтгэлзүйчдийн сүүлийн үеийн судалгаагаар монгол хүний 60 хувь нь ямар нэгэн байдлаар сэтгэцийн эмгэгтэй, сэтгэлзүйн хувьд тогтворгүй гэсэн үзүүлэлт гарчээ.


Сэтгэгдэл

Болд [192.82.93.14] 2022-10-13 13:09:43

Амиа дэмий хорлож байхаар 1 луйварчинтай хамт тэсрээд үхэх хэрэгтэй, төр сандайлсан хулгайчуудыг өөрөөр дийлэхгүй

Зочин [202.9.47.9] 2022-10-13 23:31:30

Чи үлгэрлэж үзүүлээч. Кккк

tusa [59.153.87.199] 2022-10-13 05:02:50

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах арга хэлбэр үеэ өнгөрөөсөн, хүй нэгдлийн сэтгэхүйгээр хандсан, гал унтраах хэлбэртэй л байна. Нийгэмд шаардаж буй хүчин зүйлийг өөр өнцгөөс харж тооцоолж, шийдвэрлэх ур ухаан өнөөдөр ямар ч албан тушаалтанд байхгүй байгаа. Нүдэнд мөнгө үзэгдэхээс өөрөөр олж харах билгийн нүд дутаад байна даа. Цаашдаа яаж хөгжинө дөө.... Сарангэрэл гэдэг эрхэм иргэдээ доромжилсон үгийн хэлбэрийн мэдэгдэл хийгээд, тэрийг нь ойлгох хэмжээний хүн цөөхөн байна ш дээ. Ядуу амьдарч байгаа чинь хохь чинь гэж хэлж байна даа...

Зочин [139.5.219.54] 2022-10-13 04:58:33

Өөрийн амь насаан хорлоод байгаа хүмүүсээ таа нар дэмий бүү үх Үхмээр байгаа бол ард түмнийг ядууруулаж үхэлд хүргэж байгаа хулгайч нараас нэгийг нь ч болов хороогоод хойд төрөлдөөн оч Хожом ард түмэн чамайг мартахгүй үүрд дурсах болно

Уншигч [103.10.21.250] 2022-10-13 04:27:26

Энэ бол хөдөлмөрийн үнэлэмжтэй шууд холбоотой

Зочин [43.242.242.59] 2022-10-13 04:02:35

Ардчилсан буюу капиталист нийгэм ийм л байдаг. Үүнд хачирхаад янз бүрийн юм бичээд байдаг нь гайхалтай. Баян ядуугийн ялгаатай л амьдардаг шүү дээ. Хэн чадаж байна тэр нь амьдардаг харгис нийгэм мөн

Зочин [139.5.219.54] 2022-10-13 05:32:19

КАПИТАЛИСТ НИЙГМИЙН МӨН ЧАНАР НЬ ЭНЭ ХЭН ИХ ЛУЙВАР ХУЛГАЙ ДЭЭРЭМ ХИЙСЭН НЬ БАЯЖНА ШУДРАГ ХЭСЭГ НЬ ЯДУУРНА КОМУНИС НИЙГЭМ БОЛ ЭНРЭНГҮЙ ШУДРАГ ХҮН ХҮНИЙХЭЭН ТӨЛӨӨ НИЙГЭМ ЮМ ШҮҮ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРААС ТӨРИЙН ЭРХ ЭД БАЯЛАГААН УЛНИЙХАН ХЭМЭЭХ ЯДУУС БУЛААН_ АВЧ УЛАНЫХАН ХЭМЭЭХ ЯДУУС ТӨРДӨӨН ЭЗЭН БОЛСОН ТӨРИЙГ 1918 ОНД ОРОС ОРОНД УЛАНЫХАН ХЭМЭЭХ ЯДУУС АМЬ НАСААН ДЭНСЭН ДАВИН ТЭМЦЭЖ БАЙЖ БАЙГУУЛСАН 1921 ОНД ЯДУУ МАЛЧИН АРД МОНГОЛД ЯДУУ МАЛЧИН АРД ТҮМНИЙ ТӨРИЙГ БАЙГУУЛАН БАЯЧУУДЫН ЭЗДИЙН НОХОЙ МЭТ АМЬДАРДАГ ЁС ХАМЖЛАГТ ЁСЫГ ХАЛАЖ ӨМЧИЙГ АРД НИЙТИЙН БОЛГОСОН БАЯН ЯДУУГИЙН ЯЛГААГ АРИЛАГСАН АРД ТҮМЭН НИЙТЭЭР БАЯН БИШ Ч ЯДУУ БИШ ЭНЭЭД ХӨӨРТЭЙ БАЯР ЖАРГАЛТАЙ МӨР БҮТЭН ГЭДЭС ЦАТГАЛАН ХИЙХ АЖИЛТЭЙ АВДАГ ЦАЛИНТАЙ СЭТГЭЛ ДҮҮРЭН АМЬДАРЧ ХӨДӨЛМӨРЛӨЖ УЛС ОРОН ТАВ ТАВАН ЖИЛЭЭР ТӨЛБӨЛӨН УРАГШААН ХӨГЖӨН ДЭВШЭЖ БАЙСАН 1990 ОНД АРДЧИЛ ХЭМЭЭХ НЭРЭЭР АРД ТҮМНИЙ ХИЙЖ БҮТЭЭСЭН БҮХНИЙГ ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР ЭРХ МЭДЭЛД ХҮРСЭН ЦӨӨН ХУЛГАЙЧ НАР ӨӨРИЙН БОЛГОЖ ХӨРӨНГӨЖӨН МӨНГӨӨР НАМ БА ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ БУЛААЖ ХУЛГАЙ ЛУЙВАРЫГ ТӨРИЙН НЭРЭЭР ДУРААРААН ҮҮЛДЭЖ АРД ТҮМНИЙГ ЯДУУРУУЛСААР ӨНӨӨДӨР АРД ТҮМНИЙГ УЛАНЫХАН ХЭМЭЭН ДОРОМЖЛОН ТОХУУРХАЖ СУУДАГЫГ НЬ ЭНЭ ҮГҮЙГ ХЭЛСЭН САРАНГЭРЭЛ АРД ТҮМЭНД ИЛЧЛЭН БАТЛАЖ ХЭЛЛЭЭ ,,, ХҮН ҮХЭХ НЬ ҮНЭНЭЭС ХОЙШ ХЯЗГААРГҮЙ ИХ ХӨРӨНГӨӨР ЯААХ ЮМ ИРГЭН БҮР АЗ ЖАРГАЛТАЙ ХҮН ХҮНИЙХЭЭН ТӨЛӨӨ ГЭСЭН НИЙГЭМ ЧИНЬ ХАРИН ЖЭНХЭН ШУДРАГ НИЙГЭМ БАЙЖ ЭЭ

бороохой [124.158.68.4] 2022-10-13 03:18:35

ядуурал руу яваад байгаа юм биш үү

Зочин [202.9.46.9] 2022-10-13 02:35:49

Улны ядуучуудыг үзэн ядаж байна. Би өөрөө улны ядуу айлд төрж их зовлон үзсэн болохоор улны ядууст дургүй. Улны ядуучуудаас төрсөн хүүхэд ямар ч ирээдүй байхгүй.

Жаргалсайхан [202.55.188.35] 2022-10-13 00:56:46

Энд бичсэн зүйлтэй 100 ху вь санал нэг бна дээр нэмж хэлэхэд одоогийн Монгол улсын хөггжил хаашаа явж байгаа юунд хүрэх гэж буй ойлгомжгүй болоод байгаа.

ХҮН ХҮН [139.5.219.54] 2022-10-13 05:38:39

МОНГОЛЧУУД БИД ТӨРД ҮҮРЭЛСЭН НАМ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ НАРЫН БАЛГААР ӨРӨНД БАРИГДАЖ ӨТӨНД ИДЭГДЭН УЛС ОРОН ГАЗАР НУТАГ ТУСГАЙР ТОГТНОЛООН АЛДАХ ЗАМРУУ ЯВАЖ БАЙНА


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.