НӨАТ-ын урамшуулал баталгаажуулснаас хойш 15 хоногт дансанд орно

Aдмин / Нүүр

Зургаан сар завсарласан НӨАТ-ын сугалааны тохирол өчигдөр буюу 2022 оны аравдугаар сарын 12-нд явагдсан. Сугалааны тохирлоор 36,499 баримтад хонжвор таараад байгаа. Тэгвэл азтан болсон иргэд Ebarimt аппликэйшны СУГАЛАА цэс рүү орж, хонжвор шалгах товчлуур дээр дарж урамшууллаа баталгаажуулна. Баталгаажуулалт хийснээр ТЕГ хүсэлтийг хүлээн авсан гэсэн үг. Хүсэлтийг татварын байгууллага шалгаж баталгаажуулаад ажлын 15 хоногт урамшууллыг системд бүртгэлтэй данс руу нь шилжүүлнэ.

Өөрөөр хэлбэл азтан болсон иргэн урамшууллаа баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 15 хоногт олгоно. Урамшууллаа сугалааны тохирол явагдсанаас хойш 90 хоногийн дотор баталгаажуулах эрхтэй байдаг. Баталгаажуулахгүй 90 хоногоос хэтэрвэл цуцлагдах журамтай. Сугалааны тохирлоор хамгийн багадаа төлбөрийн 1-10 баримт бүртгүүлээд гурван орон таарсан бол 30,000 төгрөг хожно.

Тухайн хонжвор таарсан төлбөрийн баримт нь аль аймаг, дүүргийн нутаг дэвсгэр дээрээс хэвлэгдсэнээс хамаараад өсөлтийн хувиар нэмэгдэх зохицуулалттай. Азтан болсон иргэнд өсөлтийн хувийг 2022 оны есдүгээр сарын төлбөрийн баримтын хэвлэлтийн мэдээг 2021 оны есдүгээр сарынхтай харьцуулаад нэмж өгч байгаа. Өсөлтийн хувийн нэмэгдэл дээд тал нь 100 хувь хүртэл байх зохицуулалттай юм байна.


Сэтгэгдэл

zochin [124.158.111.44] 2022-10-14 01:46:04

буцаан олголт хэзээ орох вэ

Зочин [202.9.46.59] 2022-10-13 13:55:52

Энэ сугалаа нэртэй төрийн албаныхан татварынханы хувааж иддэг залилангаа болиоч шалгадаг хууль хяналт байнуу

Сарангэрэл [66.181.180.251] 2022-10-13 09:47:48

Буцаан олголт би бүртгэлсэн байгаа мэдэлээ яаж авах вэ утас байгаа юү

badamtsetseg [103.212.118.28] 2022-10-13 09:42:01

batalgaajulj bolohgvi bnshdee

Зочин [66.181.180.40] 2022-10-13 08:41:35

100 гаас дээш баримт бүртгүүлсэн ньяана гэсэн бэ.

badamtsetseg [103.212.118.28] 2022-10-13 09:41:58

batalgaajuulj bolohgvi bnshdee


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.