Эрчүүдийн дундаж наслалт 66.1 байхад тэтгэвэрт гарах насыг 65 гэжээ

Aдмин / Нүүр

Хүйсийн тэгш оролцоог эмэгтэйчүүдэд гагц хамааруулан ойлгох хандлага түгээмэл. Өрөөсгөл энэ ойлголт хэвшмэл болсноос зарим тохиолдолд эрчүүдийн эрх зөрчигдөж байдаг аж. Жишээ нь Монгол эр хүний дундаж наслал дөнгөж 66.1 байхад тэтгэвэрт гарах насыг 65-аар тооцдог нь ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр бөгөөд үндсэндээ эрэгтэйчүүд 1,5 жилийн настай тэтгэвэр хүртэх гэсэн явцуу ойлголтыг төрүүлж болох юм. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, бэлгийн ба хүйсийн баримжаа, хүйс, гэрлэлтийн байдал, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хуулиар хориглодог.

Тулгамдаж буй бас нэг хэвшмэл ойлголт нь малчид эрэгтэй хүүхдийг эрт сургуулиаас гаргаж авах, хоцрогдуулах, завсардуулах, их сургууль, коллежид хамрагдуулахгүй шууд хөдөө мал маллуулдаг байдал газар авсаар байна. Энэ нь хүйсийн тэнцвэрт байдал алдагдах, боловсрол, нийгмийн давхрааны ялгарал үүсэх суурь шалтгаан юм. Ирээдүйд үр хүүхдээ малчин болгох эсэх талаар залуу малчдын дунд судалгаа явуулахад тал хувь нь "Одоогоор хэлж мэдэхгүй" гэх хариулт өгчээ.

Мөн 22.7 хувь нь хүүгээ, 0.5 хувь нь охиноо малчин болгоно гэжээ. Эцэг эхчүүдийн дунд жендэрийн хэвшмэл ойлголтын нөлөөгөөр хүү, охины боловсрол эзэмших сонголтод нөлөөлөх хандлага илэрч байна. Малчид охидынхоо боловсролыг дэмжиж, сургуульд бүрэн сургах, улмаар ахисан түвшний боловсрол эзэмшүүлэх нийтлэг хандлагатай болжээ. Харин хөвгүүд сургуульд сурахгүй ч амьдралаа зохицуулаад явчихна гэсэн эцэг эхчүүдийн хэвшмэл ойлголт 1990 оноос хойш өөрчлөгдсөнгүй Энэхүү ойлголтын үр нөлөөг залуу малчин эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн, ялангуяа охидын боловсролын түвшин дээшилж, хөвгүүдийнх буурсан хандлагаас харж болно. Мөн 32-34 насны боловсролгүй эсвэл бага боловсролтой эрчүүдийн дунд гэрлээгүй байдал өндөр.

Судалгаанд оролцсон малчин залуусын 22.7 хувь нь хүүгээ ердөө 0.5 хувь нь охиноо малчин болгоно гэж хариулжээ. Залуу малчин эмэгтэйчүүд бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтойгоороо зонхилж байгаа бол эрэгтэйчүүдийн хувьд эсрэгээрээ. Түүнчлэн боловсрол эзэмшихээр 7хот суурин газар зорьсон эмэгтэйчүүдийн дийлэнх нь буцаж ирэхгүйгээр суурьших нь хөдөөд хүйсийн тэнцвэрт байдал алдагдах, малчин эрэгтэйчүүдэд эхнэр олдохгүй байх нийгмийн олон асуудал дагуулдаг..Сум, орон нутагтаа буцаж шилжин ирсэн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 80 гаруй хувиар бага байна.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, байр суурийг ахиулах, нийгэм, соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг алслагдмал амьдралаас үүдэлтэй зөрүүг багасгахаар салбар бүр зохих арга хэмжээ хэрэгжүүлбэл зүйтэйг судлаачид хэллээ.

Үндэсний хэмжээнд 15-34 насны малчин залуучуудын

  • 4.5% нь боловсролгүй
  • 21.5% нь бага
  • 32.9% нь суурь
  • 27.6% хувь нь бүрэн дунд
  • 6.3% нь тусгай дунд
  • 7.2% нь дээд боловсролтой байна.

Хүүхдийг 6 настай сургуульд элсүүлдэг нь хөдөөд гэр бүл салалт нэмэгдэх болсонтой шууд холбоотой. Хэвшмэл явцуу ойлголтоос үүдсэн хөдөөний залуу малчдын жендерийн тэгш байдал алдагдаж, залуу эрэгтэй малчдад гэрлэх эмэгтэй олдохгүй шахуу болсон нь уламжлалт нүүдлийн соёл, Монголын эдийн засгийн зохих хувийг эзлэх мал аж ахуйн салбарт аюултай.


Сэтгэгдэл

Зочин [64.53.235.143] 2022-10-16 14:14:39

zoz 1.1 jil tetgevereeree dorvolzood duusah yum bna!

Hunnu [202.21.127.169] 2022-10-14 11:57:26

Har malnuudaa eruul saruul baval ajil hiigeed yavj bolohgui ni yu bagaa yum be. Ajil hiij baigaad uhsen hunii muu ni yu baigaa yum be. Tetgever gej uheldeed tegeed uls oron hogjihgui baina gej gonginood lalruud

Зочин [64.53.235.143] 2022-10-16 14:16:03

teneg lalaraa nyamdorj chinbat metiin lalaruud tetgevertee garahgui ulsiig horlood baina lalaraa

Зочин [148.60.92.227] 2022-10-14 10:24:25

tetgebert garaad neg jil hertei sain yygaad yhlee yu?......haramsaltai ya?.....Mongol mini iim l baina daa!!ikhe hyrald nastai hyn hereggyi genee!getel 97 nastai hyn ikhe hyrald syyhaar teleblej bas suuj baigaa parlamentyyd bisgyi olon?ene byhen bol zebhen mongol yhaanaa haanaa geechiheb ee?gesentei l holbootoi asyydal baih!!!

Зочин [202.131.240.54] 2022-10-14 08:22:41

социализмыг устагасан гэх боловч социалист тогтолцоогоор яваад л бна

Зочин [202.131.240.54] 2022-10-14 08:20:38

цэрэг цагдаагийнхан НД төлдөггүй гэтэл энгийн иргэд насаараа НД төлөөд тэгээд 65 хүрнэ гэдэг арайлдаа энэ улс НД санг социализмын тогтолцоогоор явуулж дээр нь хэн нэг дарга дураараа идэж ууж ямарч хариуцлага хүлээхгүй байгаа юм

Зочин [203.17.23.197] 2022-10-14 06:52:48

Цэрэг цагдаа гэлгүй бүх иргэдээ 65 насанд нь тэтгэвэрт шаршадаг болго

үНЭН [203.17.23.197] 2022-10-14 06:51:39

тЭТГЭВЭР ДУНДАЖ НАС 2 ХООРОНДОО ШУУД ХАМААРАЛГҮЙ ОЙЛГОЦ ШҮҮ. ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ БУУРСАНААР ДУНДАЖ НАС ӨНДӨР БОЛДОГ. ТИЙМЭЭС 65 ААС ДЭЭШ НАСТАЙ ХҮМҮҮСЭЭ ДУНДАЖААР ХЭПДЭН НАСАНДАА НАС БАРЖ БАЙНА ГЭДГЭЭР НЬ ТООЦОЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ. ОЙРОЛЦООГООР МОНГОЛ ЭРЭГТЭЙЧҮҮД 75-80 НАС НАСЛАЖ БАЙГАА ШҮҮ

zochin [202.55.183.178] 2022-10-14 06:25:41

Тэтгэвэрийн насыг 65болгох саналыг Ж.Эрдэнэбат санаачилж батлуулсан байдаг ес байхдаа. ЕС байхдаа бас 7 төрлийн татварыг нэмэгдүүлж байсаныг иргэд мартаагүй байх.

зочин [202.131.235.198] 2022-10-14 06:13:12

2021 оны байдлаар монголчуудын дундаж наслалт 71 болсон гэж албан ёсны мэдээлэл дээр байна аа

Хариулт [192.82.68.189] 2022-10-14 06:49:22

Эрэгтэй хүн, эмэгтэй хүн хэд насладаг талаар ярьжээ.Монголчуудын дундаж наслалтын тухай биш ээ.Малчдыг яагаад 55 тай.тэтгэвэрт гаргадаг юм бол.Гэтэл 60 настай хүн барилгын ажил хийж чадах уу

Зочин [202.126.90.9] 2022-10-14 04:02:10

Цэрэг цагдаа гэж хар эрт тэтгэвэрт гардаг жаргацан байдлыг болих хэрэгтэй. Хийсэн юмгүй баахан бандааш цоолжийгоод тэтгэвэр авдагийг зогоох цаг болсон

Zochin [202.55.183.178] 2022-10-14 06:28:34

Болоогүйээ бас тэтгэвэрт гарангуутаа улс төр, харуул хамгаалалт, сумдын багийн дарга хийгээд наачина.

zochin [202.55.183.178] 2022-10-14 06:27:35

Цагдаа цэргийн албан хаагчидын тэтгэвэр авч байсан цалингийн 85 хувиар тогтдог. Жирийн иргэдийнх 45 хувиар тогттдог.

zzz [43.228.130.188] 2022-10-14 03:08:34

emegtai 51 eregtei 54 bolgomoor bnaa

irgen [183.177.98.26] 2022-10-14 02:44:19

Huduunii zaluus tseregt yavaad irehed aav eej ni ger tuhuurch mal tasalj uguud tusad ni gargadag. Getel ehner boloh emegtei baihgui. Zaluus ehner avahiin tuld ger malaa zaraad hot suurin baraadaj ajil hiij bna. Hotiin hun am nemegdeh neg shaltgaan ene shuu. Malchid ohidoo deed bolovsrol ezemshuuleheer hot yavuuldag tednii diilenh tugsuud hotod ulddeg. Ajil oldohguiguitei holbootoi biye unelelt nemegddeg. Bie unelegchidiin gol zah zeel ni huduunuus irsen zaluuchuud baidag. Ireeduid ehner oldohguigees ulamjlalt mal aj ahui ugui bno shuu. Hen ch malchin bolohiig husehgui bolj bna.

Зочин [139.5.219.54] 2022-10-14 01:21:49

АЖИЛСАН ЖИЛЭЭС ЗОРИУД ХАСАЖ ТЭТВГЭРТ ГАРГАЖ БАЙНА ЖИШЭЭ НЬ АЖИЛД РСОН ОН САР ӨДӨР НЬ БАЙХАД АЖИЛААС ГАРСАН ШИЙДВЭР НЬ ОЛДОДГҮЙ МӨН НЭГДСЭН УДИРДЛАГТАЙ БАЙГУУЛАГ ДОТРООН ШИЛЖЭН АЖИЛСАН БАЙХАД ТАСРАЛТГҮЙ АЖИЛСАН ГЭЖ ҮЗДЭГҮЙ МӨН БАЙГУУЛАГЫН ШИЙДВЭРЭЭР ГАДААД ОРОНД ДАДАЛГААР АЖИЛСАН ЖИЛҮҮДИЙГ АЖИЛСА ХУГЦААНД ОРУУЛДАГҮЙ ГЭХ МЭТ ЗОРЧИЛ БАЙНА

М [103.57.95.12] 2022-10-14 00:27:51

1.5 жил л тэтгэвэр аваад үх гэж байгаа юм.45аас 50 тайдаа гарсан хүмүүсийг тэжээх гэж бусад эрчүүд 65 хүртэл ажилла гэж байгаа юм

Зочин [202.126.89.175] 2022-10-14 00:17:12

Энэ үнэн


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.