ОРЧНЫ БОХИРДЛЫН УЛМААС ДЭЛХИЙД ЖИЛД ДУНДЖААР 13 САЯ ОРЧИМ ХҮН НАС БАРДАГ
“Орчны болон агаарын бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь” төслийн оролцогч талуудын зөвлөх уулзалт боллоо. Энэхүү төсөл нь Монгол, Энэтхэг, Этиоп улсуудад 2021-2023 оны хооронд хэрэгжиж байгаа бөгөөд Халдварт бус өвчин (ХБӨ) болон орчны бохирдлын харилцан хамаарлаас болж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд эдгээр улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой аж.
Уг төслийн хүрээнд орчны бохирдол нийгмийн эрүүл мэнд, нэн ялангуяа ХБӨ-ний зонхилолт хэрхэн нөлөөлж буйг эдийн засгийн тогтолцоотойгоор гаргаж ирэх, салбар хоорондын холбоо хамаарлыг нэмэгдүүлэн ажиллах юм.
Орчны бохирдлын улмаас Дэлхийд жилд дунджаар 13 сая орчим хүн нас бардаг байна. Энэ нь дэлхийн нийт нас баралтын 25 хувийг эзэлдэг бөгөөд үүнээс долоон сая орчим нь агаарын бохирдолтой холбоотой нас баралт байдаг аж.
Манай улсын нийт нас баралтын 80 хувийг ХБӨ эзэлдэг болохыг судалгаагаар тогтоосон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ ) 2020 онд ХБӨ-өөс шалтгаалан эрт нас барах эрсдэл 30 хувиар нэмэгдсэн болохыг судалжээ.
Өнөөг хүртэл ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх хяналт, зохицуулалтад орчны бохирдлыг тусгадаггүй явж иржээ.
Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдолд гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух 80 хувийг, аж ахуйн нэгж байгууллагын халаалтын зуух 10 хувийг, автотээврийн хэрэгсэл 20 хувийг, дулааны цахилгаан станцууд 5-6 хувийг тус тус эзэлж байгааг уг хурлын үеэр дурдлаа
Сэтгэгдэл
хөвсгөл [122.201.21.195] 2022-10-14 02:28:15
Ariukaa Ariukaa, Nairamdal Lkhagvajantsan geh edgeer avgai nuhruud hoorondiin margaanaas bolj baga nasnii 3 huuhed baishindaa tsoojilon shataasan onts notstoi gemt hereg bdag. deerh humuusiig huuliin baiguullaga dahin shalga.