Даллаж гэрээлчихээд дарамталж хөөдөг УБТЗ

Aдмин / Нүүр

Дорноговь аймгийн Замын Үүд суманд нурмаг ачааны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулдаг Сауд Гэйт ХХК компанийнхан мэдээлэл хийлээ. Тэд УБТЗ хууль журам, гэрээ дүрмээ зөрчиж увйагүй үйлдэл гаргаж буй талаар хэвлэлээр дамжуулж олон нийтэд хоёр дахь удаагаа хандаж буй нь энэ.

Одоогоос 4 жилийн өмнө УБТЗ өөрийн ашиглахгүй байгаа талбайдаа хөрөнгө оруулалт хийгээч гэсэн хүсэлтийг Сауд Гэйт компанид анх өөрсдөө тавьсан байна. Энэ дагуу 2018 оны 6 сарын 15-нд түрээсийн гэрээ байгуулж хөрөнгө оруулалтаа ч хийж. Анх гэрээ хийхдээ 10 жилийн хугацаатай байгуулна, гэхдээ замын даргын эрх мэдлийн хүрээнд гурван жил тутам сунгаад явах тул ямар ч асуудалгүй гэсэн ам өчиг өгч.

Монгол Оросын хувь нийлүүлсэн том нийгэмлэг ийм санал тавихад итгэхгүй хэн байх билээ. Эхний ээлжинд Сауд Гэйт компани шууд 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Гэтэл 2019 оны 9-р сараас дэлхий нийтийг хамарсан гайтай цар тахал дэгдэж 2 жилийн хугацаанд авто тээвэр нам хаагдав. Үүнээс болж Сауд Гэйтийн авто тээврээр хийгддэг нурмаг ачааны терминал хүнд байдалд орох нь тэр. Гэсэн ч Сауд Гэйт компани хэдэн ажилчдынхаа цалин хөлсийг олгож, түрээсийн төлбөрөө ч таслалгүй төлсөөр л байлаа. Арайхийж цар тахал намжиж, хил боомт бага багаар сэргэх үест гэрээгээ сунгана даа хэмээн зэхэж байтал гэнэт УБТЗ тарифын үнэлгээнд өөрчлөлт орсон гэх нэрийдлээр талбайн түрээсийн үнээ 14.000 хувиар нэмэгдүүлсэн шийдвэр ирүүлэх нь тэр. Үйл ажиллагаа нь жигдрээгүй, ашиг орлого олох бүү хэл алдагдлаа яая гэж байсан компани одоо л нэг хөл дээрээ зогсох нь уу гэтэл ийм шийдвэр гарсан нь ёстой л сүхээр цохисон мэт болгов.

Уг нь ямар ч гэрээг аль нэг тал нь дур мэдэн өөрчилдөг ёс хаана ч байхгүй. Гэрээнд заасны дагуу 2 тал харилцан тохиролцож үнийн дүнд өөрчлөлт оруулах ёстой байтал ингэж даллаж гэрээлсэн гэрээгээ дур мэдэн өөрчилж, тэнгэр тулсан түрээсийн үнэ нэхэх нь ямар ч утга учиргүй галзуурал. Угтаа бол түрээсийн төлбөрийг нь тэнгэрт тултал өсгөөд өгөхөөр эд нар зайлахгүй хаачих вэ гэсэн атгаг санаархал үүний ард нь нуугдаад байгаа юм.

Айлаар бол нэг хүнээс 1 сая төгрөгөөр өрөө түрээсэлж, өнөөхийгөө хөрөнгө гарган хөөрхөн засаж янзлан тохижуулж байтал түрээсийн үнээ шууд 14 мянган хувиар ахиулж авах шаардлага тавьж байгаатай л адил хэрэг болж.

Юмны үнэ өсөж, инфляцид идэгдэж байгаа ч арай ч арав хорин мянган хувиар өссөн нэмэгдсэн юм өнөө хэр нь дуулдахгүй л байгаа. Тэгэхээр энэ бол түрээсийн гэрээний төлбөрөө нэмэх нэрээр хөрөнгө оруулалт хийсэн талбайгаас нь хөөж байгаад УБТЗ-ын эрх мэдэлтгнүүд өөрсдийнхөө хамсаатнуудыг эзэн суулгах гэсэн л башир арга.

Цар тахлаас шалтгаалж сүүлийн 3 жилийн турш тогтвортой ажиллаж чадаагүй хувийн хэвшлийнхэн ийнхүү хуульгүй мэт авирлах УБТЗ-ын увайгүй тэнэглэлийн золиос болов. Гэхдээ тэд энэхүү дээрмийн үйлдлээ одоохондоо олон нийтэд таалагдах эвтэйхэн үгээр хаацайлж сууна. Тэр нь юу гэхээр Замын-Үүд дэх шилжүүлэн ачих ангийн талбайг түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан Сауд Гэйт компанитай байгуулсан гэрээгээ цуцалж бусад иргэд, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй ашиглуулах боломж буй болж байна гэх зусар үг. Бас гэрээ цуцлах болсон үндэслэлээ тайлбарлахдаа Сауд Гэйт компани талбайгаа цааш нь дамлан давхар түрээсэлж байсан гэх оргүй хоосон гүтгэлэг тарааж байна. Давхар түрээслэх, цааш нь дамлан ашиг олох нь угаасаа байгуулсан гэрээгээр тас хориотой. Гэтэл хийгээгүйг хийсэн болгож, хэлмэгдүүлэн гүтгэх замаар өөрсдийн хууль зөрчсөн үйлдлээ зөвтгөх гэж ядмагхан шалтаг хайж байгаа нь энэ гэлтэй.

Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэгчээр тэд энэхүү дээрмийн үйлдлээ хэрэгжүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сауд Гэйт ХХК түрээсийн төлбөрөө төлдөггүй, давхар түрээслүүлж ашиг олж байгаа гэсэн дээрх увайгүй гүтгэлэгээ тоть шиг давтсаар байгаа. Нэгдүгээрт Сауд Гэйт түрээсийн төлбөрийг гэрээний дагуу ямар нэгэн чирэгдэлгүйгээр хугацаандаа төлдөг гэдэг нь санхүүгийн баримтуудаас тодорхой харагдана. Хоёрдугаарт Түрээсийн гэрээгээр давхар түрээслүүлэх нь угаасаа хориотой. Цар тахал, хил гааль хаалттай, үйл ажиллагаагаа дөнгөн данган явуулж байгаа тэднээс давхар түрээслэх хөрөнгө оруулагч олдох уу ? гэдгийг эрүүл ухаантай хэн ч ойлгоно.

Төрийн нэр барьж гаршсан дээрэмчид дандаа л ард түмний, олон нийтийн нэрийг барьж, шударга үнэний дүр эсгэн, чухам та нарын сайн сайхны төлөө үүнийг хийж байна гэж хулхин дээр нь цэцэг ургуулж, шилний цаанаас чихэр долоолгон гал унтрааж мартуулж байгаад хулгай хийдэг нь бараг тогтсон ёс болсон.

Ийм дээрмийн ээлжит золиос нь Сауд Гэйт ХХК болж хөрөнгө оруулалтдаа 2.3 тэрбум, үйл ажиллагааныхаа алдагдалд 1.7 тэрбум нийт 4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, оруулсан 4 тэрбум төгрөгөө ч авч чадахгүй хөөгдөхдөө тулаад байна.

Хувийн хэвшлээ дэмжинэ, төр нь түншилж хамтдаа хөгжинө гэсэн гоё үг, хуурай зорилтууд ордны хаалга давахгүй замхарч, доод дунд шатны амташсан авлигач түшмэдээс болж төрийн бодлого хөөс шиг хагарч хөгөө чирсээр л.

Дураа хүрэхээр гуйж гувшиж байгуулсан гэрээгээ шуналын дөл нь сүүмэлзэнгүүт олон нийтийн нэр барин цуцалж, өндийж буй ажил бизнесийг өлмийгөөрөө дэвслэн түйвээдэг , дээрэмдэн завшдаг явдлын нэгээхэн жишээ энэ байна.

ӨДРИЙН СОНИН

image


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.93] 2022-10-16 00:11:48

Мөн ч хогийн новшнууд юм аа. Яаж ийм хүн биш юм шигбузар нүгэл бүхнийг хмйж чаддаг байна аа. Үйлийн үрээ даахгүй дээ. Үр хүүхдэд нь л гай нь ирнэ дээ

Зочин [64.119.27.149] 2022-10-14 15:54:43

УБТЗ ын дарга нар Намын хандив нэрээр хувийн хэвшлийн вагонуудыг дээрэмдэн нүүрсэнд явуулаад удаж байна. Өгөхгүй бол ачааг нь явуулах"Тушаал" гэдэг юм өгөхгүй бооно. АТГ,ТТГ юу хийж байнаа? МАН наиых болсон уу бас

Зочин [66.181.179.147] 2022-10-14 08:51:59

Гэрээгээ сайн хийхгүй дээ, ямар хувь хүмүүс хоорондоо тохирч байгаа биш,

Зочин [122.201.21.64] 2022-10-14 08:45:57

Шүүхэд өг . Төрийн байгууллагууд хувийн хэвшлийг дампууруулж , дээрэлхэх нь хэрээс хэтэрч бна даа

Зочин [202.131.240.54] 2022-10-14 08:24:40

энэ улсад луйвар хулгай авилгал ёстой цэцэглэж байнаа

ЗОЧИН [103.26.195.230] 2022-10-14 04:50:47

УБТЗ ГЭЖ УЛС ДОТОР ТУСГАЙ ХУУЛЬТАЙ ВАНТ УЛС МӨН, УЛСЫН ГАНЦ БАЙСАН ТӨМӨР ЗАМЫГ ДАРГА НАР НЬ ӨӨРИЙН ХУВИЙН ӨМЧ МЭТ БУСДЫГ ДАРАМТЛАНА, ЖНЬ: БУСАД КОМПАНИ БАЙГУУЛЛАГУУДЫН ӨӨРИЙН ӨМЧИТ ЭЗЭМШЛИЙН САЛБАР ЗАМУУДЫГ ЗАМ АРЧИЛДАГ АДИЛХАН ЭРХТЭЙ ХУВИЙН КОМПАНУУДААР ГЭРЭЭЛЖ АРЧЛУУЛАХЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ,УБТЗ-ын ЗАМЫН АНГИУДТАЙ ГЭРЭЭЛЖ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, ШАЛГАЛТ ХИЙЛГЭХГҮЙ БОЛ СЭЛГЭЭНИЙ ТЭРГЭЭР ҮЙЛЧЛЭХГҮЙ ГЭНЭЭ, ТЭГЭЭД ГЭРЭЭ БАЙГУУЛААД АРЧЛУУЛЪЯ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭЕ ГЭХЭД ГЭРЭЭНДЭЭ ДУР МЭДЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСӨӨ ЯМАРЧ ҮНДЭСЛЭЛГҮЙ ХИЧНЭЭНЭЭР НЭМЧИХНЭ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙЖ ӨДИЙ ТӨДИЙ МӨНГӨ АВДАГ АТЛАА ЗАМАА ТИЙМ РЕЛЬСЭЭР СОЛИУЛ, ТЭЧНЭЭН ДЭР МОД ОЛЖ ӨГ, ТЭГВЭЛ СОЛЬЖ ӨГНӨ, ГЭХДЭЭ ҮНЭ ХӨЛСӨӨР СОЛИНО ГЭНЭЭ, УБТЗ-ЫН ГЭРЭЭТ ЗАМ АРЧЛАЛТЫН ХӨЛС БОДИТ БАЙДЛААС 2.5-3 ДАХИН ИХ БАЙГАА ГЭДЭГ,ЭНЭ ВАНТ УЛСЫГ ДЭЭРЭЭС ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ Ч ИРГЭД, КОМПАНИ, БАЙГУУЛЛАГУУДЫГ Ч ХОХИРООЖ ЯНЗТАЙ ДАРАМТЛАНА ДАА.

зочин [202.9.46.4] 2022-10-14 02:55:13

УБТЗ угаасаа л худлаа байгууллага хувийнхан хамтарч хэрхэвч болохгүй Жигжиднямаа гэж хулгайч байсан үхсэн дуулдсан тосны гэрээ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.