“ДЭЛХИЙН УР ЧАДВАР-2022” ТОГООЧИЙН МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЭНЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Aдмин / Нүүр

“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн Европ, Хойд Америк, Зүүн Азийн 15 улсад 61 мэргэжлээр зохион байгуулагдаж байна. Тэмцээнд 58 улсын 1000 гаруй оролцогчид авьяас чадвараараа өрсөлдөж байгаа юм. Манай улсын тухайд токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан угсралт зэрэг 7 төрөлд өрсөлдөж байна. Тодруулбал, Дорнод Политехник коллежийн оролцогч Г.Очбаатар, эксперт багш Г.Оюунбатын хамт ХБНГУ-д 10 дугаар сарын 6-17-ны өдрүүдэд токарийн мэргэжлийн тэмцээнд оролцсон.

Швейцар Улсын Базел хотод 10 дугаар сарын 7-16-ны өдрүүдэд болсон мужааны тэмцээнд Завхан Политехник коллежийн оролцогч Г.Хатанбаатар, эксперт багш Б.Анхбаярын хамт оролцож, 800 онооноос 665 оноо авч тэмцээнээ өндөрлүүллээ.

Тогоочийн мэргэжлийн оролцогч С.Өсөх-Ирээдүй, эксперт багш С.Цэнд-Аюушийн нар Швейцар улсыг зорьсон. Тэд эдгээр өдрүүдэд тэмцээндээ оролцож байгаа юм. Сантехникийн тэмцээн ХБНГУ-д удахгүй болох бол өрөг угсралт, цахилгаан угсралтын тэмцээн Австри улсад 11 дүгээр сард болно.

“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн есдүгээр сарын 7-ноос 11 дүгээр сарын 26-ныг хүртэл 12 долоо хоногийн турш үргэлжилнэ гэж БШУЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл

П [59.153.86.78] 2022-10-23 15:18:02

Амжиллт хүсье.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.