НӨАТ-ын буцаан олголтоосоо 18290 иргэн татвар төлжээ
НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо ямар нэг шимтгэлгүйгээр албан татвараа төлөх боломжтой байдаг. Энэ дагуу гуравдугаар улирлын буцаан олголтоосоо 18290 иргэн нийт 223.2 сая төгрөгийн татвараа төлжээ.
Татварын төрлөөр нь харуулбал:
Малын тоо толгойн албан татвар -324 иргэн 7.4 сая төгрөг
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар -151 иргэн 15.3 сая төгрөг
Газрын үл хөдлөх хөрөнгийн албан татвар - 5,566 иргэн 3.7 сая төгрөг
Галт зэвсгийн албан татвар -157 иргэн 6.3 сая төгрөг
Газрын төлбөр - 2,113 иргэн 7.5 сая төгрөг
Автын агаарын бохирдлын төлбөр - 2,384 иргэн 6.9 сая төгрөг
Зам ашигласны төлбөр -2,267 иргэн 36.5 сая төгрөг
Газрын төлбөр дэд алба -11,043 иргэн 56.5 сая төгрөг
Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар -2,664 иргэн 83 сая төгрөгийн татварыг буцаан олголтоосоо төлөх хүсэлт ирүүлсэн байна.
Мөн НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох учиртай. Энэ удаад 1,124,564 иргэнд нийт 66.4 тэрбум төгрөгийг буцаан олгоно.
Сэтгэгдэл
зочин [122.201.22.214] 2022-10-30 18:59:30
явдал суудал бага амар .