ӨНӨӨДӨР: УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 31-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

“УЛААНБААТАР” ЧУУЛГА

08:20 цагт: Монголын сэтгүүл зүйн салбарын нэгэн үеийн томоохон төлөөлөл, мэдээллийн “iToim” агентлагийн үүсгэн байгуулагч, нийтлэлч Гомбожавын Отгонбаяр 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, нөхөж баршгүй том гарз тохиосон. Талийгаачтай салах ёс гүйцэтгэх арга хэмжээ болно.

ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН СПОРТ ЦОГЦОЛБОР

14:00 цагт: Өнөөдрөөс ирэх сарын 4-нийг дуустал Баянгол дүүргийн Спорт цогцолборт зохион байгуулагдаж буй нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спортын IV наадмын дөрвөн төрлийн шигшээ тэмцээний нээлтийн ажиллагаа болно. Утас: 96635753, 9285651, 89477713


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.