ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
Аргын тооллын арваннэгдүгээр сарын нэгэн. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Намрын адаг цагаан нохой сарын 8. Ангараг гараг. Булаагч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шар морь өдөр.
Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, борь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
Сэтгэгдэл