Гашуудал, ганцаардал

Aдмин / Нүүр

БНСУ-ын нийслэл Сөүл хотод сүнсний баярын үеэр үүссэн шахцалдааны улмаас амиа алдсан хүний тоо 154-т хүрч нэмэгдсэний дунд гадаадын 26 иргэн байсан гэж албаны мэдээлэл гарлаа. Сүүлийн мэдээгээр 33 хүний биеийн байдал хүнд байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй болохыг Гамшгийн уршгийг арилгах, аюулгүй байдлын арга хэмжээ авах нэгдсэн төв штабын төлөөлөгчид мэдээлжээ. Үүнээс гадна 116 хүн хөнгөн бэртэл авчээ. Амиа алдсан хүмүүсийн нэгээс бусдынх нь хэн болохыг тогтоосон бөгөөд гадаадын 26 иргэний дунд Ираны тав, Хятад, Оросын дөрөв, Америк, Японы хоёр, Франц, Австрали, Норвеги, Австри, Вьетнам, Тайланд, Казахстан, Узбекистан, Шри Ланка улсын тус тус нэг иргэн байжээ.

Бямба гаргаас ням гарагт шилжих шөнө Сөүлийн Итэвон дүүргийн 3.2 метрийн өргөнтэй нарийн гудамжинд шахцалдаан үүссэний улмаас дээрх харамсалтай явдал болжээ. Амиа алдагсдын дийлэнх нь 20 гаруй насны залуучууд байсан бөгөөд нийт 98 эмэгтэй байжээ. Засгийн газар ослын гол шалтгааныг тогтоох ажиллагааг үргэлжлүүлж байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл ням гарагаас эхлэн орон даяар гашуудал зарлаад байна. Энэхүү үйл явдалд амиа алдсан хүүхдүүдийн эцэг эхчүүд осол болсон газарт өдөр бүр ирж гашуудаж буйг олон улсын хэвлэлүүд бичсээр байна.


Сэтгэгдэл

зочин [64.119.27.98] 2022-11-01 01:54:47

Ямар ач холбогдолтой зорилготой баяр юм бэ. Монголд сургуулийн хүүхдүүд олноороо байрны айл айлын хаалга цохиж чихэр гуйна. Манай төр болохоор ахмадууддаа нэг хэсэгт нь атга чихэр нөгөөд нь 1 чихэр өгөөд гаргаж байгаатай адил арга хэмжээ авсан энэ ёс зүй юу.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.