Төмөр замын тээврийн тариф өнөөдрөөс эхлэн 20-50 хувиар нэмэгдлээ

Aдмин / Нүүр

Төмөр замын тээврийн тариф өнөөдрөөс эхлэн 20-50%-иар нэмэгдлээ. Өнгөрсөн 08 сарын 29-нд "Улаанбаатар төмөр зам" ХНН шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт зарим ачаа тээврийн бүлэг болон зорчигч тээврийн үнэ тарифыг индексжүүлэх талаар "Зөвшөөрөл хүсэх" тухай хүсэлт хүргүүлсэн. Улмаар ШӨХТГ энэхүү хүсэлтийг хүлээн авч, төмөр замын зарм үнэ тарифыг индексжүүлэн өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн юм.

Иймд 2022 оны 11 сарын 01-ээс эхлэн

  • Экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувь,
  • Экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувь,
  • Экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувь,
  • Экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувиар

тус тус нэмэхээр болсон байна. Мөн зорчигч хувьд орон нутгийн болон Улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг тус бүр 50 хувиар индексжүүлэх юм.


Сэтгэгдэл

ЗОЧИН [192.82.67.52] 2022-11-02 07:41:14

ЭНЭ ТӨР, ЗАСАГ, АРД ТҮМНИЙ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮД ТУС НЭМЭР БОЛОХ АРГА ХЭМЖЭЭ ОГТХОН Ч БИШ, ХАРИН Ч БҮР УЛСЫН, ЭКСПОРТЛОГЧ КОМПАНУУД, АРД ИРГЭДИЙН ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮ, АЖ АМЬДРАЛЫГ УЛАМ ДОРОЙТУУЛНА,ГАГЦХҮҮ УБТЗ ГЭХ БҮХНИЙГ ДАРАМТЛАН, ШАНТААЖЛАГЧ УЛС ДОТОРХ БҮРЭН ЭРХТЭЙ ВАНТ УЛС, ОХУ-д НЭН АШИГТАЙ, ТЭДНУУСЫН ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙ ХУЛГАЙ, ЛУЙВАР ХИЙЖ БАЯЖИХАД ЗОРИУЛАГДСАН ОДООГИЙН ЗАСАГ, ХЭСЭГ БҮЛЭГ ОЛИГАРХУУДЫН ХИЙЖ БУЙ ҮЙЛДЭЛ, УБТЗ ХНН УЛСАД ЯМАР Ч ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ 2 УЛСЫН ХАМТИАРСАН КОМПАНИ. ӨМНӨ НЬ ЗЭЭЛИЙН ӨРИЙН БАРАГ 200 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ НЬ ЗАСАГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ӨӨР ДЭЭРЭЭ АВЧ БАЙСАН, ОДОО ГОЛ ТЭЭВРИЙН ТАРИФИЙГ НЬ 20-50% НЭМЖ БНА, ЭНЭ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛОО. ӨӨР ИНГЭЖ УЛСААР ИВЭЭН ТЭТГҮҮЛЖ БУЙ КОМПАНИ МУ-д БАЙХГҮЙ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.