Г.Даваадорж: Сингапурын гайхамшиг нь гоё барилгууд гэхээс илүү усны хэрэглээ
Сэтгүүлч Г.Даваадорж Сингапурын усны хэрэглээний талаар хэлэхдээ, “ Энэ улсын усны бодлого үнэхээр гайхалтай. Магадгүй ус бол оршихуйн асуудал, тусгаар тогтнолын үндэс гэдгийг Сингапурчуудаас илүү ойлгож мэдэрсэн ард түмэн байхгүй байх. Сингапурт өөрийн гэсэн байгалийн цэвэр усны эх үүсвэр гэж үндсэндээ байхгүй. 50 гаруй жилийн өмнө усаа картаар авдаг, Сингапур гол гэж авахын байхгүй, өмхий үнэртсэн, элдвийн ялгадсаар дүүрсэн, загас ч амьдрах боломжгүй байв.
Тэгэхээр нь Засгийн газрын шийдвэрээр голын эрэг дагуух хэдэн зуун гахайн болон галууны фирм, олон мянган оршин суугчдыг нүүлгэж, голыг 10 орчим жил цэвэрлэжээ. Үр дүнд нь өнөөдөр энэ голын уснаас хутгаад уух боломжтой болсон. Бидний хөтчөөр ажилласан филиппин гаралтай Сэм гэх хүн нь энэ түүхийн амьд гэрч байв.
Өнөөдөр Сингапур улс гаднаас ус импортлох, хурын ус цуглуулах зэргээр усныхаа ихэнх хэрэглээг хангаж байна. Малайзаас ус импортлоод түүнийг нь цэвэршүүлсний дараа эргээд Малайзад үнийг нь өсгөн борлуулдаг. Усан хангамжаас гадна хотын уур амьсгалыг зөөллөж, ногоон байлгадаг 20 шахуу усан сантай бөгөөд бидний зургаа авахуулсан алдарт Марина Бэй бол тавд ордог. Сингапур улс усны дусал болгоны үнэ цэнийг сайн мэднэ. Голоо бохирдуулахгүй гэсэндээ жуулчдыг зугаацуулдаг завь нь хүртэл цахилгаан мотортой” гэжээ.
Сэтгэгдэл