ГХЯ: ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ОРНУУД РУУ АЖИЛД ЗУУЧЛАХ САНАЛААС ТАТГАЛЗААРАЙ

Aдмин / Нүүр

Зүүн Өмнөд Азийн Мьянмар, Камбож зэрэг улсад Монгол Улсын иргэд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, эрх чөлөөгөө хязгаарлуулан, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байгаа талаар сэрэмжлүүлэг өгсөөр байгаа хэдий ч “өндөр цалинтай ажилд авна”, “хямд зардлаар аялалд зуучилна” зэрэг хуурамч зарын дагуу манай улсын иргэд дээрх улсууд руу зорчиж, гэмт хэргийн хохирогч болох өндөр магадлалтай байна.

Тухайлбал, “KK Park” буюу өөрсдийн сурталчилгаандаа “Asia Pacific New City” гэх нэрийг ашиглаж буй газар нь Тайланд, Мьянмар Улсын хилийн ойролцоо Мьянмарын зэвсэгт босогчдын мэдлийн бүс нутагт байрладаг цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлдэг болох талаар бүс нутгийн улс, орнуудын хууль хүчний байгууллагаас мэдээлж, тухайн газарт өндөр цалинтай ажилд ороход зуучилна гэсэн хуурамч мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулсаар байгаа билээ.

Иймд, олон нийтийн цахим сүлжээ болон бусад хэлбэрээр тавьсан Зүүн Өмнөд Азийн орнуудад өндөр цалинтай, хялбар ажлын байранд зуучлах саналаас татгалзаж, энэ төрлийн мэдээлэл, санал авсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг иргэд та бүхэнд дахин анхааруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.