АРАВДУГААР САРД ЗАМЫН-ҮҮД ӨРТӨӨНӨӨС ЭКСПОРТЫН АЧААТАЙ 428 ГАЛТ ТЭРЭГ БНХАУ РУУ ГАРЧЭЭ

Aдмин / Нүүр

Цар тахлын халдварыг хумих зорилгоор БНХАУ өнгөрсөн оны эцсээр Замын-Үүд – Эрээн боомтын галт тэрэг солилцоог эрс багасгасны улмаас манай улсын экспорт импортын хэмжээ буурч эдийн засагт сөрөг үр дагавар гарах болсон. Цар тахлын хүнд үе өнгөрч Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр эргэн сэргэж байна.

Өнгөрөгч 10 дугаар сард УБТЗ галт тэрэг солилцоог илүү өсгөж өргөн царигаар Хятадын талд 3 удаа 15 галт тэрэг өгсөн нь цаашдаа галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх боломж байгааг харуулж байна. УБТЗ экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх бүхий л боломжийг эрэлхийлж, цар тахлын улмаас алдсан боломжоо нөхөхөөр шамдан ажиллаж байна. Өнгөрөгч 10 дугаар сард УБТЗ-ын тээврийн хэмжээ өмнөх саруудаасаа өссөн үзүүлэлттэй байна.

May be an image of text

Экспортоор:

Замын-Үүд – Эрээн боомтын өргөн царигийн төмөр замаар Замын-Үүд өртөөнөөс 428 галт тэрэг Эрээн өртөөнд өгчээ. Үүнд:

  • Төмрийн хүдэр ачсан галт тэрэг – 88
  • Нүүрстэй галт тэрэг 123
  • Зэс болон бусад ачаатай галт тэрэг 31
  • Транзит чингэлгийн галт тэрэг – 99
  • Ачаанаас суларсан хоосон чингэлэгтэй галт тэрэг - 87 (4102 вагон)

Импортоор:

Нарийн царигийн төмөр замаар Эрээн өртөөнөөс 210 галт тэрэг Замын-Үүд өртөө хүлээн авсан байна. Үүнд:

  • Импортын чингэлэг ачаатай 61 галт тэрэг (3398 вагон)
  • Транзит чингэлгийн ачаатай 128 галт тэрэг
  • Холимог ачаатай 21 галт тэрэг

Эх сурвалж: “УБТЗ” ХНН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.