ШУУРХАЙ: Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн нислэг коронавирусийн улмаас ЦУЦЛАГДЖЭЭ

Aдмин / Нүүр

Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн нислэг цуцлагдсан талаар МИАТ ТӨХК-иас мэдээллээ. Тодруулбал, 2022 оны аравдугаар сарын 24-ний өдрийн Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн ОМ235 нислэгээс COVID-19 ийн халдвартай зорчигчийн тоо нь тогтоосон хувь хэмжээнээс хэтэрсэн учир БНХАУ-ын Иргэний Нисэхийн Байгууллагаас гаргасан дүрмийн дагуу 2022 оны арваннэгдүгээр сарын 14, 21-ний өдрийн Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар нислэгийг цуцалж байгаа аж.

Тиймээс дээрх өдрүүдийн нислэгт тийз худалдан авсан зорчигчдыг дараагийн буюу 12-р сарын нислэгт шилжүүлж байгаа тул нислэгийн тийз худалдан авсан газартаа эргэж холбогдохыг анхаарууллаа.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.