ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 8. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Намрын адаг цагаан нохой сарын 15. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.
Өдрийн наран 7 цаг 47 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойшоо мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ. 17 цаг 16 минутаас 21 цаг 56 минутын хооронд үргэлжилнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Сэтгэгдэл