МОНГОЛОО АЛДСАН ХҮМҮҮС Л МОНГОЛОО МУУЛДАГ
Баабар "Монгол ухаан байхгүй" гэж утгагүй юм бичсэнээс хойш түүний фракцынхан, мөн сохроор дагагч нар Монголоо доош нь хийдэг болсон. Д.Гүн-Үйлс Япончууд самурайн ёс, япон үндэсний соёл сэтгэхүйгээ хадгалсан учраас өнөөдөр дэлхийн тэргүүлэх улсын хэмжээнд хүрчээ. Хятадууд Күнзийн номлол, өөрийн соёлдоо түшиглэсэн хятад ухаанаар явж байгаа учраас ихэд хөгжсөн. Солонгосчууд, англичууд, германчууд, францчууд ч ялгаагүй. Ө.х. энэ хөгжилтэй улс үндэстнүүд бүгд өөр өөрсдийн ёс уламжлал, соёл сэтгэхүйн онцлогоо хадгалж ирсэн нь харагддаг. Хэрвээ япончууд арлын улсдаа шри-ланк сэтгэхүйгээр, ө.х. шри-ланк ухаанаар амьдарсан бол өнөөдрийнх шиг хөгжих боломжгүй юм. Хятадууд эх газартаа орос ухаанаар амьдарсан бол өдий хэмжээнд эдийн засгаа дээшлүүлж чадахгүй байв. Эндээс дүгнэлт хийж болно.
Улс үндэстэн бүхэн өөрийн гэсэн сэтгэхүйн онцлогтой. Тэр нь газар нутаг, ёс уламжлал, соёл, үзэл санаанаас шалтгаалдаг аж. Ёс уламжлал, үндэсний соёл сэтгэхүй тухайн тухайн улс үндэстнийхээ ухааны цөм болдог. Тиймээс ч улс үндэстэн бүхэнд өөрийн гэсэн ухаан байдаг нь хүн төрөлхтөний түүх бичигдсэнээс хойшхи бүхий л цаг үед харагддаг.
Нэг ёсондоо улс үндэстэн бүхэн өөр өөрийн онцлогийг шингээсэн ухаантай байдаг гэсэн үг. Аливаа үндэстний хувьд ялгарах ухаан гэж байдаггүй, хөгжөөд байгаагийн нууц нь ердөө л хандлага гэж зарим нь хэлэх байх. Тэгвэл хандлага ч өөрөө ухаан юм. Сэтгэхүй ч ухаан, үзэл санаа ч ухаан. Ухааныг сэтгэх чадвар, сэтгэх онцлог, сэтгэх боломж гэж харж болно.
Хэдэн жилийн өмнө Баабар “Монгол ухаан гэж байхгүй” гэж нэг утгагүй юм бичсэнээс хойш түүний фракцынхан болон түүний үгийг сохроор дагагчид тэр үгийг нь өлгөн авч, өөрсдийгөө мөн ч их доош нь хийсэн дээ. Өнөөдөр жинхэнэ монгол ухаантай хүмүүс цөөрсөн нь бидний эртэс дээдэс монгол ухаантай байгаагүй гэсэн үг огт биш. Өөрсдөө залхуурч, монголоо алдаж, төр засгаа шахаж чадаагүй, төр засгаа сонгож чадаагүй, басхүү хүмүүжүүлж чадаагүй хүмүүс л эх орноо тэгэж доош нь хийдэг юм. Монгол ухаан гэж байдаг юм бол өнөөдрийн ядруу амьдарч байгаа нь монгол ухааны илрэл үү? гэж тэд ам асууж байсан. Монгол ухааны хувьд, өнөөдрийн хүмүүсээр төсөөлж болохгүй л дээ. Монгол ухааныг бид саяхныг болтол байсан, одоо ч цөөнгүй газар хадгалагдаж үлдсэн нүүдэлч соёл сэтгэхүйгээс хайх хэрэгтэй.
Өөрийн гэсэн түүх соёлтой, ёс уламжлалтай, өөрийн гэсэн хандлагатай, өөрийн гэсэн нутаг орондоо харийн буюу орос ухаанаар, америк төвтэй өрнийн ухаанаар, хятад, солонгос ухаанаар амьдрах болсноос бид доройтсон юм.
Монгол ухаан байдаггүй гэх хүмүүс өнөөдрийн цаг үеийн хүмүүсийн ухаанаар хэмжиж бодсоных. Нөгөө талаар зөвхөн өөрийн хэмжээнд сэтгэж, өдөр тутмын ажиглалтаар амьдралыг ойлгох гэж оролдсоных юм. Өөрөө “хамаг хүчээрээ” бодоод ч утга чанарт нь хүрч чадахгүй хүмүүс л монгол ухааныг хоосон ёсорхол, дэмий зүйл гэж үздэг. Монгол хүн байтлаа харьд сурч ирээд герман сэхээтэн, польш сэхээтэн, америк сэхээтэн, орос сэхээтэн болчихдог хүмүүс бий. Тэднийг хатуухан хэлбэл урвагчид гэж болно.
Монгол хөгжихгүй байгаа нь тэд дэлхийн боловсролыг таньсан монгол сэхээтэн болж чадаагүйгээс болсон юм. Харийнхан монголчуудыг зөвхөн өөрийн тогтсон ухаан болон өнгөц ажиглалтаар ойлгохыг оролдсон болохоор бидний талаарх тэдний мэдлэг өнөөдөр ч маш доогуур түвшинд байгаа. Монголыг ойлгох чин хүсэл төрвөл нүүдлийн замаар аугаа их нүүдэлчдийг дагаж арван зүг, гурван цагийг туулан аялж, унаж боссон манай түүхийн чинад шалтгааныг ойлгосны эцэст монгол оршихуй, монгол сэтгэхүй, монгол ухаан гэж юу болохыг ойлгоно. Язгуурын зөв үзэл санаандаа нэгдэнэ гэдэг өөрөө хөгжихүйн урсгал юм.
Батчулуун Нацагдорж
Сэтгэгдэл
Дампуурсан улс [12.88.178.218] 2022-11-09 20:43:51
Кунзийн сургаал + Зах зээл + авилгал эсрэг хууль дагасан орнууд Japan, S.Korea, China, Singapore, Taiwan, Hong Kong, Macau хегжсен. Монгол яг эсрэгээр хуучин ЗХУ-ын Киргиз, Таджик, Узбек, Африк , Азийн Филиппин , Бангладеш , Кампучи, Лаос авилгалд идэгдсэн систем сонгосон. Гарц байхгуй, failed state болсон.
Буруу цаг үед төрждээ. [192.82.91.251] 2022-11-10 02:32:58
Чи ч англи хэл сурч, тэгсэн Монгол ч авилгалд унаж. Хөөрхийс! Англи хэл сурсны ашиг ч гарахгүй нь дээ.
George [24.126.12.5] 2022-11-09 16:20:24
Americt iim uls ih bii.Mgl estoi novsh bnaa l gene.tegcheed mgl deel naadamdana hudlaa jujiglene mgld tui ch hairgui ner nuur oloh gsn uhamsargui durakuud ih shuu.hodoo osson humuus shal oor l doo
Зочин [202.126.89.205] 2022-11-09 14:46:49
Оркууд л би монгол хүн би чингисийн удам гэж цээжээ дэлдэнэ үнэн хэрэгтээ юу ч чадахгүй нам дагаж цүнх барина бөөлжис цэвэрлэнэ хүн муулж чадна авилга авч чадна ард тшмнийг хясан боогдуулж хэдэн төгрөг салнаж чадна төрийн албан хаагч нэрээр төрийн үйлчилгээг үзүүлэхгүй хямсагнаж чадна өөр юу ч чадахгүй
х [202.9.46.62] 2022-11-09 10:54:24
хуц л гэхүү энэ нам дагасан гоё ард түмэн гэж дуулж уйлж гарсан монголын бүх баялгииг энэ жижиг том хужаа монгол нь мэдэгдэхгүй нам дагасан цүнх бөгс долоогчид шимэгч хорхой шиг бүгдиин хуйвалдаж дэжрэмдэж дууслааа богд уул туул гол тэрэлжээ хар мал битгии хэл хүн явах газаргүй боллооо том том торон хашаанууд үэнгүй авчаад үнэхэргэж зарна лалруудааа гэж
Зочин [202.21.124.69] 2022-11-09 10:22:44
Одоо цагт яалтч үгүй ганцхан хуучин монгол ухаанаар амьдраад байх боломжгүй болж ирсэн .Үүн дээрээ л харин монгол ухаанаа гаргах цаг болоод байна .
Зочин [122.201.31.95] 2022-11-09 05:55:57
БААБАР МЭТИЙН ХУДАЛ МЭДЭМХИЙРЭГЧ ХИЙРХЭГЧИД ТОНИЛ. МОНГОЛ УХААН БОЛ ӨӨРТӨӨ ЗОХИЦСОН ӨВӨРМӨЦ УХААН БАС ТИЙМ Ч МУУ БИШ ЯРУУСЛЫН НЭГ УРСГАЛ ШҮҮ ЭНЭ ЗӨВ БИЧСЭН БАЙНАДАА. БУСДЫГ ДАГАН ДУУХАЙГЧ МАЛУУД Л МОНГОЛ УХААНЫГ МУУЛНА ҮНДЭСТНЭЭ ДОРМЖИЛНО. ҮҮНИЙ НЭГ ЖИШЭЭ НЬ ТЭР ДЭД САЙАНЦАР ГЭГДЭХ НЭГ МУУ БӨГСӨӨ ЗАРАГЧ ХҮҮХЭН
Шинэ ба хуучин ухааныг хослуулахгүй бол болохгүй нь. [192.82.91.251] 2022-11-09 04:00:56
Монгол ухаан бол Монголд капитализм, мөнгөний харилцаа, өргөн газар тариалан, уул уурхай, тээвэр холбоо, эмнэлэг зэрэг нь хөгжөөгүй байхад үүсчихсэн тийм үзэгдэл. Тэгэхлээр сүүлийн үеийн шинэ харилцаанууд "монгол ухаан"-д тийм ч хялбар хамаарагдахгүй. Ухаан мань хүрэхгүй байна. Тийм болохлээр шинэ үзэгдлүүдийг тэр америк, герман, япон г.м. байр суурьнаас Монголдоо тайлбарлахаас өөр аргагүй болж байна. Тэгэхгүй бол тэд "монгол ухаан"-ыг яагаад ч ойлгохгүй.
Одонхүү [66.181.187.205] 2022-11-09 02:37:05
Манайх Бүрэн тусгаар тогтносон улс мөн үү? Дэлхий дээр 8 улс байдаг гэсэн . Үнэний хувьтай. Бусад нь улс-гэр болж тоглож байгаа гэнэ.
Зочин [124.158.109.140] 2022-11-09 02:33:43
Шунал нүд хааж, ухаан самууруулна.
Нямсүрэн.Д [202.21.109.68] 2022-11-09 02:21:25
Үнэн Монгол ухаан гэдэг хэнийч доор орох ухаан биш Одоо ядуу байгаа хүн өөрийн муугаас тэр Монгол хүн Дотороо бодолтой дороо сууртай байдаг юм, юмыг эргүүлж боддог өнгөрсөн одоо, ирээдүй хослуулан бодож хийдэг хүн. Монгол хүн Түүнээс Монголын эрлийз Хужаа нартай адил биш Монгол д төрсөн бүхэн Монгол биш !!!...
Зочин [203.23.199.221] 2022-11-09 02:17:49
Хот хүрээ газар хурдан бусдад саад болохгүй, хөдөө бэлчээрт аажуу тайван. Явж байгаа газраа сэтгэх хөдлөх хурдаа тохируулвал хэн нэгэнд саад болохгүй амар байх.
зочин [59.153.86.85] 2022-11-09 00:07:43
монгол ухаан байсан ч одоогоор түүнийг ухаарч сэхээрч амьдрал ахуй , нийгмийн харилцаанд хэрэглэж байгаа төр засаг байгууллага хамт олон хувь хүн алга бүгд хавтгайдаа хулгайлах , завших, луйвардах, залилах, залхуурах,бэлэнчлэх,мөлжих сэтгэл зүйд тулгуурласан нийгмийн харилцаа хувь хүний төлөвшил яваад байна . өдөр ирэх бүр монгол улс монгол хүн муу юмандаа гаршиж дасаж байгааг юу гэх вэ