Халзан бүргэтэйн халуун цэг буюу гангар шаазан шиг “Үндэсний аюулгүй байдал”

Aдмин / Нүүр

Халзан Бүргэтэй болвоос Хотгойдын, Ховдын Мянгадуудын минь “Бурхан халдун” бөгөөд сүсэг бишрэл, итгэл үнэмшлийнх нь гал дөл болсон догшин хайрхан юм шүү гэдгийг аав минь хэлж захидаг байсан. Харин одоо би “Халзанбүргэтэй бас хагалж, эмтэлж болохгүй гангар шаазан шиг улс үндэстний минь аюулгүй байдал мөн” гэдгийг сануулахыг хүслээ.

Манжийн эсрэг мохошгүй тэмцсэн Чингүнжавын мянган морьтон үр сад, “Мянгадын мянган морьтон” эсэргүүцлийг үзүүлэхэд хүрсэн шалтгаан нь “Том” байна. Баруун аймгуудыг хангах цементийн үйлдвэрээ бахархалтайгаар барьж байгуулж, эдийн засгийн, эрчим хүчний тусгаар тогтнолдоо Эрдэнэбүрэнгээ хүртэл зориулж чадсан энэ ард олон, улс орны тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, хөгжил дэвшилийн аль алинд нь ч түүчээлж ирсэн түүхэн гавьяатай.

Улс Монголын маань уул алтайгаас эхтэй цэвэр усны ихээхэн нөөц, хатан Хар ус нуурынхаа хаяа манан орших Халзан бүргэтэйд газрын ховор элементийн гайхалтай нь ч бий, гайтай нь ч бий гэх. Энэ бол олон жилийн хайгуулын явцад нутгийн иргэдэд мэдрэгдсэн “аксиом” буюу нотлох албагүй гашуун үнэнээр ч, нотолгоо, баримт, судалгаагаар ч мэдэгдсэн л асуудал. Тэгэхээр Халзанбүргэтэйд минь хайгуулаар халхавчлан ашиглалтын өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа лиценз эзэмшигч бээрт, “Сахал үсээ ургуулж савдагтай нь элгэмсэж аргадах гээд ч нэмэргүй” гэж хэлэх хэд хэдэн шалтгаан байна.

May be an image of sky and text

Халзанбүргэтэй бол “Хариуцлагатай уул уурхайн байршил” огтхон ч биш бөгөөд, ашиглалтын үйл ажиллагаа нь тогтвортой хөгжлийг хангасан хариуцлагатай үйл ажиллагаа болж нэгээхэн ч чадахгүй гэдэг нь нэн тодорхой. Нам дамнасан та бүхний наймаа арилжааны хувьд “Ашигтай том гүйлгээ” байж болох ч, улс орны аюулгүй байдлуудын язгуур үндэст хор хүргэнэ гэдгийг ард иргэд ч, мэргэжлийн хүмүүс ч тэр мэдэхийн дээдээр мэдээд байна.

Та бидний сайн мэдэх Буриадын Байгал нуур, Кыргызийн Ысык кол нуураас эхлээд л Италийн Гарда, Францын Аннеси, Кенийн Накуру гээд олон үзэсгэлэнт нууруудын ойр орчимд уул уурхайн олборлолт хийдэггүй. Харин зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр л ашиглаж байна. Тэр ч бүү хэл Хорватчууд Плитвис нуураа ЮНЕСКО-ын дэлхийн соёлын өвд оруулсан байх юм.

Гэтэл эх болсон зургаан зүйл, хамаг амьтны эсрэг үйл лай үйлдэж, Халзанбүргэтэйг минь хачин муухай цоохорлоод эхэлсэн байна. Нутгийн минь уулс Алтайн нурууны цоохор ирвэс шигээ атирч нэг, архирч нэг санагдах нь, энгэр бэлээр нь эсэргүүцлээ илэрхийлж байгаа иргэдийн маань хүрхрэлтээс төвөггүй сонсогдож байна. Манжийн дарлалыг сөрж чадсан Мянгадууд, Ховдчууд 21-р зууны ардчилсан хэмээх Монгол орондоо ахиад л, дахиад л тэмцэж таарахнээ дээ.

Ухуулж зовох, ухрааж буцаахын алинд нь ч агаар, хөрс, ус, хүн, мал гээд хор нөлөөлөл нь Ховдоороо ч хязгаарлагдахгүй гэдэг нь нэн тодорхой юмаа. Ухаж төнхөх дургүй, ургуулж үржүүлдэг хөдөлмөрч, хичээнгүй, баатарлаг олон ястан ард түмний минь үндэс язгуурт нь ч, үр жимсэнд нь ч сөрөг нөлөө үзүүлж л таарна.

Тийм учраас л чамд зогс гэж хэлье. Чамайг зогсоогоод орж ирэхийг санаархагч байвал, дараагийн чи ч бас хэрэггүй. Та нарын биеийн талаас дээш хувь нь уснаас бүрдсэн шиг, Халзанбүргэтэйн хажууд нь мэлтэлзэх Хар ус нуур бол, Монголыг минь бүтээсэн цэвэр усны нөөц өгөгдөл юм. Алтайн уулсын догшин сүүдэртэй, аварга том загаснуудтай, аймаар гүнзгий, аюулын хүйтэн гээд л төсөөл. Чи зогс. Чингүнжав сэрж байгаа шиг, Галдан сэрнэ, Аюуш босно.

Ховд аймгийн Мянгад сумын уугуул, сэтгүүлч Жарантайн Соёл-Эрдэнэ


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.121] 2022-11-11 11:11:33

УХАХ НЬ ЗӨВӨӨ ХОВДЧУУД ТЭНЭГТЭХЭЭ ЗОГСОО АДШАА МАЛ АХИЖ СОНГОГДОХГҮЙ МӨРӨӨД

Зочин [64.119.27.182] 2022-11-11 09:35:44

Uran olborlono gej hutsaad bga atsnuudaaa hurdan uhej dald orooch, howdiinhon omnogoviin oyutolgoigoos tosowoo burduulehee ehleed bolichih pisdakuudaa

Zochin [202.9.46.136] 2022-11-10 17:47:17

Orosiin zohioson Manj hyatad hemeeh daisantaigaa Oorsdoo zohioson oirod mongolchuud mini odoo boltol baildsaar l bn uu kkk

Зочин [202.126.89.184] 2022-11-10 17:36:37

hel am ni hogjchihson.... Uul uurhaigui bol yaj amidrah geed bgaa yum beee? Gol ni hariutslagatai baih, ayulgui, Mongol uls tatvar huvitsaagaa 100% shudargaar olj avdag baih heregtei.

nutag min [139.5.217.113] 2022-11-10 06:39:30

Urantai ord uhaj bsan tuuhgui baij bolih heregtei .

А [203.91.115.47] 2022-11-10 05:59:59

Аюушын сүнс босно. Ард түмэн дагаад босно

Зочин [202.126.89.184] 2022-11-10 17:41:02

Ayushiin svns bosohgui ni oilgomjtoi kk

Зочин [192.82.73.42] 2022-11-10 09:55:54

Аюушын боов ч босдоггүй байсан

Зочин [192.82.69.215] 2022-11-10 06:27:16

УРАНТАЙ ГАЗАР ШҮҮ .УХУУЛАХГҮЙ ЭЭ.УЧИР НЬ УСААР НЬ УНДААЛЖ УРГАЦ НОГООГ НЬ БИД УБ гээд БУСАД АЙМГУУДАД БОРЛУУЛДАГ ЮМ.. ХАР УС НУУР ,ХОВД ГОЛЫГОО БИД УРАНААР БОХИРДУУЛМААРГҮЙ БАЙНА.

Зочин [192.82.69.215] 2022-11-10 06:22:16

ХАР УС НУУР ХОВД ГОЛЫН ХӨВӨӨНД ОРШИХ ХАЛЗАН БҮРЭГТЭЙД УРЬД НЬ ХАЙГУУЛ ХИЙГЭЭД УРАНТАЙ ГЭЖ ТОГТООГДСОН ЮМ. Х ХОВД ГОЛОО ДАГААД ХҮНСНИЙ БҮХ ТӨРЛИЙН НОГОО ТАРВАС ТАРИАЛЖ ТЭР НЬ УБт ч ХҮРТЭЛ ОЧДОГ ЮМ АА. ХАР УС НУУР ХОВД ГОЛОО ДАГААД АЙМГИЙН ТӨВ ЖАРГАЛАНТ СУМТАЙГАА НИЙЛЭЭД 9 СУМ ХҮН МАЛ УНДААЛЖ БАЙДАГ ГАЗРЫГ МИНЬ БИТГИЙ УРАНААР БОХИРДУУЛААРАЙ.УБ чууд болон бусад аймагт ч нөлөөтэй газар шүү

зочин [64.119.24.235] 2022-11-10 05:56:04

Пүрэвтүвшин ховдын нөхөр шүү. Наанаа эхлээд учраа ол.

Зочин [66.181.161.92] 2022-11-10 05:29:00

Маш сайн дуугарчээ

Zochin [66.181.161.127] 2022-11-10 05:08:11

Уул усаа ухуулаад сайхан хөгжилтэй болсон нь хаана бна?

зочин [66.181.161.11] 2022-11-10 04:03:59

чингүнжавын намтарыг яаж ч ухаж төнхөөд Mанжийн армитай байлдаж байсан түүх байдаггүй юм билээ.. зөвхөн үзэл санаа, бэлэгдэлийн л босогч байсан. Aмьтан хүн үймүүлж энд тэнд уриалга хийгээд байж байсан чинь үймүүнийг дарахаар Mанжийн цэрэг ирж яваа сурагаар хамт байсан ноёдууд нь айсандаа өмдөндөө тавиад зугтацгаасан. Oрох орон, очих газаргүй болсон мань эр Oрос руу зугтах гэж үзсэн боловч урвагч монголчууд нь өөрийг зааж барьж өгсөн. Tэгээд ч нөгөө Oросын хилийн албаныхан чингүнжавыг хил давж ирсэн тохиолдолд баривчлаад Mанжид хүлгээлгэж өгөхөөр аль хэдийнээ тохиролцсон байсан түүхийн рапорт байдаг.

Ss [172.58.160.82] 2022-11-10 19:49:03

Hyatadiin sheesuud mongoliin tuuhiig harluulaad ch chadahgui!!!

Х [203.91.115.47] 2022-11-10 06:00:46

Баабар уу

Зочин [202.126.89.224] 2022-11-10 05:28:04

Түүхээ мэдэхгүй хүмүүнийг түүхий хүү хэмээмой түүхий хүүгийн духан дээр түүх хавдтал цоходмой

зочин [202.126.89.121] 2022-11-10 03:39:41

ЭНЭ ХОВДЫНХОНЫГ ЕРӨӨСӨӨ ОЙЛГОХГҮЙ ЮМ АДЬШАА ГИШҮҮНЧ ЯАХАВ ИРЭХ СОНГУУЛЬД ҮҮН ДЭЭР ДӨРӨӨЛЖ ГАРАХ САНААТАЙ БАЙГАА БИЗ ЭХ ОРОН ГАЗАР НУТГААСАА МЯНГАДУУДАД ТАСДААД ӨМЧЛҮҮЛЭЭД ӨГЧИХСӨН ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ АДИЛХАН Л МОНГОЛЫН МИНЬ ГАЗАР БУСАД НИЙТ АРД ТҮМНИЙ ХӨГЖИЛ ДЭВШИЛД БОЛ ЯАЖ Ч БОДСОН ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЭНТЭЭ АШИГЛААД ТАТВАРАА АХИУХАН АВААД ОРОН НУТГИЙГ НЬ Ч ХӨГЖҮҮЛЭЭД УЛСЫН ТӨСӨВТ Ч АХУХАН МӨНГӨ ХУРИМТЛУУЛАХ НЬ ЗӨВ БАЙМААР ЮМ СҮҮЛИЙН ҮЕД ШААЛ ХУДЛАА ЭХ ОРОНЧ ЦАРАЙЛЖ БАЙГААД ХЭДЭН ТӨГРӨГ САЛГАДАГ МООД БҮҮР ГААРЧ БАЙНАА ТӨР ЗАСАГ НЬ ХАЙГУУЛ ХИЙ ОЛБОРЛОЛТ ЯВУУЛ ГЭЭД ЛИЦЕНЗЭЭ ЭЗЭМШҮҮЛСЭН ЮМ ЧИНЬ ТӨРӨӨС ДЭМЖИЖ АЖЛЫГ НЬ ЯВУУЛАХ Л ХЭРЭГТЭЙ ХОВДЧУУД БОЛ БҮҮР ДАВАРСАН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИСАНЧ Л ЭСЭРГҮҮЦДЭГ ЗАМ ТАВЬСАН Ч ЭСЭРШҮҮЦДЭГ УУРХАЙ АЖИЛЛУУЛАХ ГЭХЭЭР ЭСЭРГҮҮЦДЭГ ИЙМ БАЙЖ АРАЙ ТААРАХГҮЙ БАЙХОО НЯМБААТАР САЙД НӨГӨӨ ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦАГ НЬ БОЛЖ ДЭЭ

Зочин [202.55.188.126] 2022-11-11 07:40:37

Халзан бүргэдтэйг ухуулж хэрхэвч болохгүй Зөвхөн Мянгадын ч Ховдын ч асуудал биш Ховд гол Хар ус нуур дамжаад Хар нуур цааш дамжаад Хяргас нуур бүгд холбоотлй тэгэхээр баруун бүс нутгийн эко системд ноцтой

Зочин [192.82.91.5] 2022-11-10 10:23:56

uurhai hereggui ee manaihan uurhaitai uurhaigui amidarchdag ulsuud

Хариулт [202.126.89.118] 2022-11-10 07:51:54

202.126.89.121 чи зураг хар даа.Ховдчууд яах вэ.Танай гэрийн гадаа худаг байлаа гэж бод.Яг худгийн чинь хажууд бид УРАН олборно гээд зогсож байвал чи зөвшөөрөхгүй ньтодорхой . Яг түүнтэй адил юм.

Зочин [192.82.86.86] 2022-11-10 03:14:18

Жалга довны улныхан худалдаад эхэлснүү?

зочин [59.153.86.85] 2022-11-10 02:27:18

Пүрэвтүвшин мэтийн бусдын гар хөл болсон хүн хогнууд яахаараа далдардаггүй хогийн ургамал шиг гарч ирээд байдаг юм бэ .монгол явж явж их хувьсгал хийж хар цагаанаа ялгаж байж цаашаа ариусан хөгжих замдаа орох байх одоо бол мөхөл доройтолд мөлхөж байна.ард олон их харанхуй мунхаг бэртэгчин байна түүн дээр нь зальтай луйварчид тоглож байна

Зочин [103.57.93.156] 2022-11-10 01:37:36

Үнэгүй юм идсээр байгаад цадаж хүн нохой болсон сүгнүүд

Зочин [103.57.93.156] 2022-11-10 01:36:43

Энэ сэтгэхүйн дорой мянгад хэдэн лаларуудыг монголоос зайлуулвал таарна. Сум энэ тэр д төсөв битгий хувиарал шороо идээд амьдарна биз

Зочин [202.55.188.126] 2022-11-11 07:43:29

Эрүүл цэвэр шороогоо идсэн нь дээр ээ угаасаа газар шороон дээрээ малаа маллаад махаа идчихдэг шороон дээрээ ногоогоо суулгаад Ховдынхоо Буянтынхаа усаар услаад эко ногоогоо идчихдэг ард түмэн

Зочин [202.126.89.16] 2022-11-10 10:28:40

Битгий хуцаад байгаарай муу гадаадад худалдагдсан урвагч минь.

Зочин [150.129.140.167] 2022-11-10 01:04:46

орилоод тэмцсэн дүр үзүүлээд байвал мөнгө олдог гээд ойлгоцон гарууд эд нарын эх оронч гэж ямар элэнцэг нь байдгийн

зочин [202.9.46.143] 2022-11-10 00:50:11

энэ нэг хэдэн тэнэг шуналын дэв очсон гэзэр бүртээ л холимог металын орд байна гээд л солиород явсан эднүүс мэддэг байна уу бид мэддэг байна уу харья

Монгол хүн [202.9.46.176] 2022-11-10 00:26:49

Нам нэрээр сэм хуйвалдсан ханашгүй шуналтай, хар мөртэй бэрдүүд эх орны минь аль өнгөтэй өөдтэйг харийнхантай нийлж хувхайлж мөлжиж, ховх сорсоор дуусгах нь ээ. Босоцгоо, тэмцэцгээ, хамгаалцгаа уугуул нутгийн эзэд, уул усны савдгууд аа!


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.