ЭРЭЭНД ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМ ТОГТООЖЭЭ
БНХАУ-ын Эрээн хотын Шуурхай штабын энэ сарын 9-ний өдрийн шийдвэрээр ковидын хоёр тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор энэ сарын 10-12-ны өдрүүдэд хөл хорионы дэглэм тогтоожээ.
Хөл хорионы хүрээнд хотын нийт иргэдээс шинжилгээ авах шийдвэр гаргасан байна. Улмаар тус хугацаанд хотоос гарах шаардлагатай бол харьяа дүүргийн тодорхойлолт, 48 цагийн дотор хоёр удаагийн сөрөг гарсан шинжилгээний хариутай байх, бага дунд сургуулиудын танхимын хичээлийг түр зогсоож, цахимд шилжүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг хийсэн аж.
Улс хоорондын ачаа тээвэр хэвийн байгаа ч гаалийн баталгаат хашаа руу нэвтрэх ААНБ-ын төлөөлөгчдийг тус хугацаанд хориглосон байна.
Сэтгэгдэл