ӨНӨӨДӨР: Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн болно

Д.Тулга / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

09:00 цагт: Залуу эрдэмтэн судлаачдын "Хүрэлтогоот-2022" эрдэм шинжилгээний хурал эхэлнэ. Утас: 99099435


ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

09:30 цагт: "Төв Азийн эртний нүүдэлчдийн хадны зураг" Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. /"Сүлд" танхимд/


БЛЬЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: Улаанбаатар хот анх удаа "Хотын стандарт"-ыг энэ энэ оны 10 дугаар сарын 01-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулах "Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн" эхэлнэ. /"Даймонд" танхимд/ Утас: 99037310, 99763656


MILLENNIUM MALL

11:00 цагт: Солонгосын спорт болон чөлөөт хувцасны №1 болох "XEXIMIX" брэндийн Монгол дахь албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болно.


БИЙ КОНТЕМПОРАРИ АРТ ГАЛЕРЕЙ

11:00 цагт: МУЭ-ийн гишүүн зураач П.Ганбатын "Чихэн доторх нүд" бие даасан үзэсгэлэн нээгдэнэ.


ТБД АНДУУД

11:00 цагт: МЭГУМ галерей дэлгүүрийн нээлт, ТНГРИЗ брэндийн танилцуулга болж, уран зураг, уран бичлэгийн үзэсгэлэн дэлгэгдэнэ. Утас: 90061119, 99062228


ТЕАТРЫН МУЗЕЙ

11:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Хүрэн халзан хуур" хөмрөг болон өвлөн уламжлагчдад хадгалагдаж буй хуурын үзэсгэлэн дэлгэгдэнэ.


КОРПАРЕЙТ ЗОЧИД БУУДАЛ

11:00 цагт: Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооны 40 жилийн ойн баярын хурал болно. /Corparate Hotel, Event Hall/ Утас: 99550861

13:00 цагт: "Нүүр ам судлал" салбар дундын хурал болно. Утас: 99550861


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

11:30 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Монголчуудын уламжлалт ааруул" музейн боловсролын хөтөлбөр эхэлнэ.


ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

12:00 цагт: Ковидын шинэ хувилбарын эмнэлзүйн мэдээлэл, манай улсад хэвтэж эмчлүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө, шинэ хувилбарын тархалт, Томуу болон ковидын вакцинжуулалтын талаар мэдээлэл өгнө. Утас: 99797227


МОНГОЛ УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛЬ

13:00 цагт: МУБИС-ийн Оюутны хөгжлийг дэмжих "Эерэг сэтгэлгээний танхим"-ын нээлтийн ажиллагаа болно. /МУБИС-ийн А байрны 1 давхар/ Утас: 90099099


ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬ

14:00 цагт: "Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний 30 дугаар хурал болно. /ШУТИС-ийн 8-р байрны 12 давхарт Эрдэм шинжилгээ, инновацийн төв/ Утас: 89062620


ANDRA ACADEMY

14:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Харилцаа хандлаг, гоо зүй"-н нээлттэй өдөрлөг болно.


УЛСЫН ФИЛАРМОНИ

14:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Гэрэгэ" өсвөрийн хөгжимчдийн анхдугаар уралдаан болно.


УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

14:30 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Театр-үзэгч" хөтөлбөрийн нээлт болно.


ЦАГДААГИЙН "СҮЛД" ЧУУЛГА

15:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Ганц цагаан шувуу" сюрралист моно дуурь тоглогдоно.


Сэтгэгдэл

зочин [66.181.189.118] 2022-11-11 03:30:13

Алив юм хэтэрхээрээ сөнөдөг. Хурлаар ажил хийж хэдэн зочид буудлууд завгүй мөнгө хүүлдэг болжээ. Зохион байгуулалттай олигархиудын бизнес


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.