Түгжрэлийн Яамнаас хохирол нэхэмжилье

Aдмин / Нүүр

Түрүүчийн цаснаар л хөл гар жиндүүлж ирсэн өвлийн жавар ирэх саруудад улам чангарах нь мэдээж. Гэтэл Улаанбаатар хот утаа түгжрэл, гацаандаа хэвээр л. Гэтэл амьдралын цан мөчийнхөө тал хагасыг замын түгжрэл шал дэмий замын голд өнгөрөөнө гэдэг нийгмийг бухимдалд автуулж, яран дээр шарх болж байна.

Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлын нэгдүгээрт автозамын түгжрэл бичигддэг. Улаанбаатар хотын иргэдийн 85% нь түгжрэл дээд түвшиндээ хүрсэн, 68% нь түгжрэл нь амьдралд маш их сөрөг нөлөөтэй, стрессийн гол шалтгаан болсон гэж дүгнэсэн судалгааг албаныхан танилцууллаа. Ингэхдээ иргэдийн 76 хувь нь түгжрэлийн асуудалд зоригтой арга хэмжээ авах цаг болсонтой санал нэгджээ.

Засгийн газар ч дорвитой хөдлөхөөр түгжрэлийг бууруулах яам гэгчийг байгуулсан ч өнөөх нь усанд хаясан чулуу шиг цөхөрсөн хоёр гурван мэдэгдэл хийхээс хэтэрсэнгүй. Сайн менежмэнт оновчтой хэрэгжиж цагаа олж, тогтмолжиж чадвал ямар ч саад бэрхшээлийг давж гэтлэх дорж хаяж муу үр дагавар багасах онолын ойлголтууд ч бий. Гэтэл зохицуулалт, шийдэл, үр дүн гэхээс илүү чимээгүй дасгах, залхуу хойрго байсаар.

Түгжрэлээс болж гэр бүл, ажил мэргэжил бүтээмж, аз жаргалд зарцуулах цаг мөч, боломжоо хэчнээнээр нь алдаж байгааг тооцоолж боломгүй ч газрын наймаа цэцэглүүлж, буруу төлөвлөлт хийж хот биш хогийн цэг болгох шахсан үе үе хотын удирдлагуудаас ч юм уу, доройтол руу чирсэн эрх баригч намын 30 шахам жилийн засаглалаас ч юм уу? түгжрэл шийддэг яам, хот удирддаг дарга хоёрыг давхардуулсан хэр нь амар амгалан амьдрах нийт ард түмний эрх ашиг боломжийг хулгайлсан бүх улс төрчдөөс ч юм уу? ямар ч атугай Монголчууд түгжрэлд алдсан алтан цаг хором мөчүүдээ төрөөс нэхэмжлэх эрхтэй

  • Улаанбаатар хотын ДНБ-ий 8%-тай тэнцэх хэмжээний мөнгө түгжрэлд урсаж байна.
  • Жилд 947 сая.ам долларыг түгжрэлд алдаж байна

Энэ бол 2021 оны судалгаа. Инфляц өдөр бүр шахуу өсч байгаа учраас нэг жилийн өмнөх энэ тоог дахин нэмэгдүүлж буцаагаад түгжрэлийн яамнаас, түйтгэр эргэсэн Засгийн Газар, УИХ-аас нэхэмжлэх цаг болжээ.

Хотын нэг захаас нөгөө зах хүртэл ойролцоогоор 4-5 цаг явж хүрч байгаа нь дэндүү харамсалтай. Сарын 300 доллар ч хүрэхгүй цалингийн төлөө түгжрэл бухимдалд автан байж махарч байгаа ард түмнээ нэг ч удаа хайрлах сэтгэл МАН-д бий юу. Хаа байсан 24 оны сонгууль угтаж энд тэнд хурган уулзалт зөвөлгөөн гэгчийг зохиож, бага сага мөнгө тарааж явахаар нэн түрүүнд түгжрэлээ шийдэх асуудалд анхаарч, эдийн засаг ядуурал эргэж сэргэхгүй болох аюулаас сэргэмжилмээр байна.


Сэтгэгдэл

зочин [139.5.218.38] 2022-11-14 03:02:43

Түгжрэлийг бууруулахад эхний ээлжинд хууль батлуулж замын хөдөлгөөний дүрмээ ахиж харах. Машин зарах нэрээр хотод бөөн машин зам таглаж зогсжээ. жилд 400 сая төг машин орж ирж байна. Долларын ханш өсч байгаа нэг шалтгаан .Худалдаачдын ард эрх мэдэлтэнүүд байна. Хөрөнгө зарахгүй зохион байгуулалтын ажлууд байна. Эрх мэдэлтэнүүд автобус олширхоор арилна гэж эндүүрч байна. Хөрөнгө зароах юм руу анхаарахыг урьтал болгож байгаа нь мөн л асуудалтай. Хот нүүлгэх бүү хэл цалингаа тавих мөнгөгүй хөрөнгөтөнгүүдийн гарт бүгд байна.

Байдал ийм болоход БҮГД адил нэмэрлэсэн. [192.82.78.92] 2022-11-11 11:57:47

Түгжрэл юунаас үүсэв? 1990 оноос монголчууд хотод чөлөөтэй нүүж ирж амьдрах болсноос. Үүнийг МАН болон МоАН 2 шийдсэн. Тэгээд машин тэрэг үй олон болсон. УБ-ын зам энэ ачаалалд хүрэхгүй нь аргагүй ш дээ. Ийм жишээ АНУ-ийн нийслэл Вашингтонд байдаг. 1870 оны Иргэний дайны үед үй олон негрүүдийг тус хотод авчирсан. Тэгээд өнөөг хзртэл негрүүдийн удам Вашингтондоо амьдарсаар, хүн амынх нь 50-60 хувь байх. Монголоос ялгаатай нь АНУ их баян газар юмдаа.

Сүх [103.10.21.250] 2022-11-11 08:50:25

Сүхтүгжрэлбаатар юу ч хийхгүй нь тодорхойшдэ хоолны сав нэмээд түгжрэл буурна гэж тооцохоо больж үз нэг нь сум нөгөө сүх энэ нохдыг яаядаа

ЗОЧИН [192.82.81.12] 2022-11-11 08:17:06

ЁСТОЙ ЗӨВ ТҮНЖРЭЛИЙН САЙДААС ХОХИРОЛОО НЭХЭМЖЛЭЕ. ОДОО Ч БАРИЛГА ОРОН СУЦ БАРЬСААР Л БАЙНА ЭНЭ ТҮГЖРЭЛ ҮНЭН АЖЛЫН ДАРАА ЮМАА.СҮХБААТАРЫН ТҮГЖЭЛИЙН САЙДЫН ГЭХ ОРОН ТОО ЁСТОЙ ИЧГЭВТЭР ЮМАА

NJUTY [64.119.21.45] 2022-11-11 07:12:47

МАН С НЭХЭМЖЛЭХ НЬ ЗӨВ

Эрхээ хасуулан түгжрэлийг шийдэх эрх [202.179.24.162] 2022-11-11 06:42:08

Баахан яам, газар хэлтсүүд байгуулаад хэт данхар төсөд баталж хэдэн хүмүүсийн тансаглах газар болгосноор ажил хийгдэхгүй ард түмний асуудал нь улам ихэссээр. Тэднйи буруугаас үүссэн түгжрэлийн асуудлыг ард түмэн өөрсдийнхөө эрхийг хасуулан, амьжиргаагаа бууруулан хохирч байж шийдэх ёстой юмуу? Засаг захиргааны буруу зохион байгуулалт, дэд бүтэц, боловсрол, соёл. ахуй амжиргааны тэгш бус байдлыг улам гааруулснаас болж түгжрэл үүсээд байгааг ойлгох төрийн албан хаагч алга. 18 аймаг, 360 сумын бүх хүмүүс Улаанбаатарт амжиргаагаа дээшлүүлэх, соёл,боловсролыг олж авах гэж, наргиж цэнгэх гэж, эрүүл мэндээ хамгаалах гэж орж ирээд замын хөдөлгөөнөд оролцож байгааг мэдэх хүн тэд нар дотор алга.

Зочин [202.126.90.91] 2022-11-11 05:48:35

Хүмүүс мөн ч тэнэг юм... Түгжрэлиин Яам өчнөөн албан тушаалтан төриин албан хаагч гээд тус яаманд ажилаад бүр цаана чинь албан тушаалаа намын баиран дээрээ булаацалдан алаан болсон баина. Тэд тэр түгжирэлииг сааруулна гэж төсөвт мөнгө суулгаад тэр мөнгө нь цалин, унаа , төсөл , баирны мөнгө бүр ч түгжирэлииг нэмэгдүүлж баигаа юм баина. Нэгэнт Яамтаи болсон юм чинь жилд хэдэн төгрөг. бензин, цаг гарзадсанаа хүн бүр тооцоо хиин жилиин эцэст авдаг болоё! Бид чинь Саидтаи хүмүүс шүү!!!!

we are foreginers [64.119.19.210] 2022-11-11 03:13:34

Миеэ хулгайчаас ял нэхье, хотыг минь ийм болгосонд

зочин [66.181.189.118] 2022-11-11 03:01:57

Ёүхбаатар сайдыг томилогдсоноос хойш нилээд хугацаа өнгөрлөө хөрөнгө шаардахгүй иргэдээ гомдоохгүй авах арга хэмжээ бол хугацаа зааж гадагшаа доллар урсгаж . техникийн захаар дүүрэн зарагдахгүй байгаа хуучин машинуудаа тооцож орох крантаа бага багаар хааж эрэлт нийлүүлэлтээ зохицуулж болмоор. Мөнгө зарах сонирхолдоо хөтлөгдөн зам гүүр барих ажлыг нэн түрүүнд тавих юм. Энэ нь түгжрэлийг 5 жилдээ багасгаж чадахгүй. жилд 400000 машин нэмэгдэнэ.

Зочин [202.9.40.196] 2022-11-11 02:57:23

Түгжрэл бууруу лах хоёрхон арга зам байна. Нэгд хотын хүн амаа цөөлөх, хөдөө орон нутгаас ирсээр байгаа зөвшөөрөлгүй буусан айлууд мөн хотод ирээд сүүлийн 3 жил хөдөлмөр эрхэлж НД төлөөгүй иргэдийг албадан орон нутаг засаг захиргаа руу нь буцаа, халамж хүнсний талон олгодгоо зогсоо, хоёрт хүмүүс сайн дураараа татгалзаж нийтийн тээврээрээ зорчих, мөн эхний ээлжинд офицероос 5 шар хүртэл хувийн автомашин явуулахгүй хоригло зөвхөн бус нь яваг, мэдээж түргэний машин явна

Зочин [66.181.184.74] 2022-11-12 07:27:07

202.9.40.196.Чам шиг юм ард иргэдтэй ярьдаггүй юм. Яагаад хотод шигдээд байна гэхээр шатахууны үнэ маш их зөрүүтэй , ажлын байр байхгүй , боловсрол сургалт тааруухан , мэвлэг мэдээлэл авах боломж муу, адил мэргэжлийн хүн дор хаяж 100к зөрүү цалинтай газар хүн тогтох уу.ЭНД Л УЧИР БАЙГАА ЮМ. МАЛААС ДОЛООН ДОР СЭТГЭДЭГ , МАЛ Ч ХҮРТЭЛ БЭЛЧЭЭР УС УРГАМАЛТАЙ ГАЗАР ДАГАДАГ ЮМ. ШУВУУН ТАРХИТ АА

irgen [202.9.41.25] 2022-11-11 02:38:05

STA nuudad uo ch heleed nemergui .Ydaj buudal deer ireed.busaar yvaad uzechih setgeltei hungui Zuvhen ideh uuhiin don.Eglee oroid hunee bagtaahgui hayad yvj bn.2 tuunees deesh tsag tugjirch bn.Suhbaatar gj helee zajilsan durak uogaa chadah uom.Namiin banzal.Luivarchiddaa hamag gazraa egchiheed odoo zogsooliin tulber nemne genee.Shavar abaaraa buulgaj yvah gazartai bolgoh estoi.

Зочин [124.158.67.66] 2022-11-11 02:02:09

Түгжрэл бууруулах сайд ердөө хэрэггүй. Түгжрэл бууруулна гэж мөнгө зарах ч хэрэггүй. Нийслэлийг нүүлгэх үийдвэр гарангуут л улаанбаатар түгжрэлгүй бллно. Энэ бол баталгаатай.

Зочин [124.158.67.66] 2022-11-11 01:59:43

Түгжрэлийг шийдэхийн тулд хамгийн 1 дүгээрт бүх их дээд сургуулийн хичээлийг цахимаар явууул хэрэгтэй. 2 дугаарт нийслэлээ өөр газар руу яаралтай нүүлгэх хэрэгтэй.

Нямсүрэн.Д [202.21.109.40] 2022-11-11 01:28:55

Бид тэр сайд, Хотын даргаас нэмэхжлэл хүсэх, буюу төлбөр авах нь хамгийн зөв. Дэмжиж байна. бүгдийг уриалья нэхэмжлэл ???

агаа [124.158.90.3] 2022-11-11 00:54:29

одоо нийтийн бие засах яамны сайд байвал бас нэг оронтоо

сайд [45.72.198.232] 2022-11-11 12:22:56

Утааны, түлшний, валютын ханшны, мах, сүү, хүнсний ногооны, нийтийн тээврийн, хувийн таксины, монгол наадмын, бие засах газрын сайдтай больё.....

Зочин [192.82.64.157] 2022-11-11 01:51:57

Yag2


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.