НЯНГИЙН ХЭМЖЭЭ ХЭТЭРСЭН 800 КГ ЯМААНЫ МАХЫГ УСТГАЖЭЭ
Дулааны аргаар мах боловсруулж байсан найман аж ахуйн нэгжийн махнаас нянгийн хэмжээ хэтэрсэн зөрчил илэрсэн. Тэгвэл өчигдөр /2022.11.10/ “Өлзийт тал” ХХК-ийн бэлтгэсэн 0.8 тонн махыг нянгийн хэмжээ хэтэрсэн гэдэг үндэслэлээр устгахаар Улаанчулуутын хогийн цэг дээр нийслэлийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд болон Мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох албаныхан ажиллалаа.
Тус компанийн хувьд 500 орчим тонн мах нь чанарын шаардлага хангаагүй гэж үнэлэгдсэн. Өнөөдөр хураагдсан, чанарын шаардлага хангахгүй 800 кг махыг устгах ажиллагаа явагдаж байна. Дараа нь 500кг махыг устгана. Харин үлдсэн нь аж ахуйн нэгжээс шүүхэд маргаан үүсгэсэн. Мах устгах процессын хувьд газар булаад шатаах замаар дээр нь шороо булна гэж Нийслэлийн зөвлөлийн устгалын комиссын нарийн бичиг н.Мөнхт хэллээ.
Сэтгэгдэл
Зочин [203.17.23.197] 2022-11-11 06:56:53
Үхрийн мах нь хаачсан бэ
зочин [103.140.11.186] 2022-11-11 06:07:03
махыг устгаж байхаар хогийн цэг, хог түүж амьдардаг хүмүүст өгчихгүй дээ махыг сайн чанаад бактер устана шүү дээ хаяж байхаар дахин боловсруулах технолги алга уу малчид соц үед үхсэн малын мах идэж байсан шүү /1980 аад оны сүүл хүртэл / нялхсын засагийн хан хэт сүржигнэх юмаа
Зочин [203.91.112.133] 2022-11-11 01:02:41
800 кг мах бол дор хаяж 40-50 хайрцаг баймаар юмаа