ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЦАС ОРНО
Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2022 оны 11-р сарын 10-ны 20 цагаас 11-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15...-20 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус хүйтэн, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -14...-19 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1 градус хүйтнээс +4 градус дулаан, бусад нутгаар -3 ...-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -16...-18 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.
2022 оны 11 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -14...-19 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр бага зэрэг дулаарна.
Сэтгэгдэл