Эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд 48,600 өрх хамрагдана

Aдмин / Нүүр

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явуулан хуулийн төслүүдийг болон “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн батлав.

УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хэлсэн үгэндээ Монгол Улсын ирэх оны төсвийг батлахдаа тодорхой өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлсэн болохыг онцлов. Тэрбээр улсын хэмжээнд 10 мянгаас дээш хүн амтай хот, суурингийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг эдлүүлэх бөгөөд энэ арга хэмжээнд 48600 өрх хамрагдана гэдгийг тодотгосон юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.