Хуш модны самар түүж бэлтгэх, ашиглалтад хяналт тавих шалгалтыг эрчимжүүлж байна

Aдмин / Нүүр

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Архангай аймгийн Цэнхэр, Ихтамир, Тариат сумдад хуш модны самар түүж бэлтгэх, ашиглалтад тавих хяналтыг эрчимжүүлэх чиглэлээр салбар хоорондын уялдааг хангаж Экологийн цагдаагийн алба, Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ, ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн алба болон Мэргэжлийн хяналтын газартай хамтран хяналт, шалгалтын ажлыг гүйцэтгэж байна.

Удирдамжийн хүрээнд БОАЖСайдын 2022 оны “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” А/372 дугаар тушаал болон “Ойн дагалт баялгийн нөөц ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай” 10 дугаар албан даалгаврын хэрэгжилттэй газар дээр нь танилцан ажиллав.

БОАЖСайдын 2022 оны “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” А/372 дугаар тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар Архангай аймгийн Цэнхэр сумын хэмжээнд 196.5 тн, Ихтамир сумын хэмжээнд 239.2 тн, Тариат сумын хэмжээнд 217.4 тн хуш модны самар бэлтгэж ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд өнөөдрийн байдлаар тус сумдад бэлтгэх нөөцийн дээд хэмжээ хүрсэн байна.

Тус сумдаас ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах эрх бүхий дараах ойн мэргэжлийн байгууллагууд хуш модны самрыг бэлтгэж ашигласан байна.

-Цэц манхан ХХК
-Мотума ХХК
-Өнгөт тэнгэр ХХК
-Чиүшин фүүд ХХК
-Нэмүүн тайга ХХК
-Аснеф ХХК
-Буман боргоцой ХХК
-Идэр чандмань ХХК
-Өлзийт тал далай ХХК
-Номин гал ХХК
-Оргих наран булаг ХХК
-Арвин ачит ХХК
-Эс эйч би си ХХК
-Түмэн хурын хишиг ХХК
-Цул хангайн дэрс ХХК

Хяналт шалгалтын ажлын хүрээнд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Бадрах, Цэнхэр сумын Засаг дарга Д.Галхүү, Ихтамир сумын Засаг дарга Б.Цэвээндорж, Тариат сумын Засаг дарга Б.Буяннэмэх, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Еший, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын БОХУАБ, хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар болон тус сумдыг хариуцсан Сум дундын ойн анги, байгаль хамгаалагч нартай хамтран ажиллав.

Хяналт шалгалтын ажлын хүрээнд дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн бөгөөд холбогдох газруудад арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн.
Үүнд: Цэнхэр, Ихтамир, Тариат сумдын удирдлагууд “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ыг зөрчиж хуш модны самрын бэлтгэх дээд хэмжээний зориулалтыг өөрчлөн аж ахуйн нэгж, байгууллагуудтай “Хуш модны самар бэлтгэж ашиглах” гэрээ байгуулсан.

Зориулалт өөрчлөн Цэнхэр суманд 62.4 тн, Ихтамир суманд 50.5 тн, Тариат суманд 64.7 тн хуш модны самрыг бэлтгэж ашиглуулсан.

Аж ахуйн нэгж, байгууллагууд хуш модны самрыг өөрсдийн ажилчдаар түүж бэлтгүүлээгүй.

Хуш модны самрыг түүж бэлтгэхдээ байгаль орчинд халгүй арга технологийг ашиглаагүйн улмаас хуш модонд механик гэмтэл учруулсан.
Байгаль орчныг доройтуулсан /хог хаягдал үлдээх/
Нөөцийг бэлтгэж ашигласан талбайг актаар хүлээн авч дүгнээгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн.
Үүний дараах арга хэмжээг авч ажилласан. Үүнд:

-Дээрх сумдын хуш модны самрын нөөцийг бэлтгэж ашиглах дээд хэмжээ хүрсэн тул тус өдрөөс хойш ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ойн дагалт баялгийг ашиглах эрхийн бичиг олгохгүй байх,
-Зөрчил гаргасан эрх бүхий этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцох
-Нөөцийг бэлтгэж тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ олгохгүй байх,
-Эрхийн бичиг, гарал үүслийн дэлгэрэнгүй тайланг гаргаж ирүүлэх,
-Хуш модны самрыг бэлтгэж ашиглахгүй байх талаар иргэд олон нийтийг мэдээллээр хангаж, сурталчлан таниулах арга хэмжээ авлаа.

БОАЖСайдын 2022 оны “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” А/372 дугаар тушаал болон “Ойн дагалт баялгийн нөөц ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай” 10 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг гарган ирүүлэхийг холбогдох газруудад үүрэг болголоо.

Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл

ОЙ МОД [202.9.46.10] 2022-11-12 07:43:33

НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРАВ...ХУУЛЬ ДҮРЭМГҮЙ ТАРЧИЛАЛИЙН 30 Н ЖИЛ ОЙ МОД БАЙГАЛИЙГ УХААД СЭГЛЭЭД ДУУССАН.....


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.