Пүрэв гарагт бүх нийтээрээ амарна

Aдмин / Нүүр

Монгол Улсад жил бүрийн арваннэгдүгээр сард бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр хоёр удаа тохиодог. Тодруулбал, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр нийтээрээ амрах хуультай. Энэ жил өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн арваннэгдүгээр сарын 24-ний Пүрэв гарагт таарч байгаа бол улс тунхагласан өдөр арваннэгдүгээр сарын 26-нд амралтын өдөр тохиож байна. Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногийн Пүрэв гарагт бүх нийтээрээ амарна. Энэ өдөр улс орондоо хувь нэмрээ оруулж, үр бүтээлтэй ажилласан эрхэмд Чингис хаан одонг олгодог уламжлалтай. Харин Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрөөр амрах хуультай ч Бямба гарагт таарч байна.

Баярын өдрүүдээр буюу арваннэгдүгээр сарын 24-ний 12:00 цагаас Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн, 26-нд 12:00 цагаас улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болох хуваарь гарчээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.137] 2022-11-18 14:49:52

Их эзэн хааны төрсөн өдрөөр Цэрэг Армийнхандаа л хүндэтгэл үзүүлж алдар цол гавъяа шагналыг нь хүртээж баймаар юм. Цэрэг техник спорт Сонгодог урлаг. Эх орноо танин мэдэхүй эх оронч үзэл сурталын ажилууд л зохиох хэрэгтэй. Чингис хаан цэргийн хүн цэргийн агуу удирдагч эзэн хаан тэр хүн бөх барилдаж яваагүй л байх.

Зочин [66.181.188.137] 2022-11-18 14:39:30

Их хааны төрсөн өдрийг амжилт бүтээл их бүтээн байгуулалт хөдөлмөрийн өндөр амжилтаар угтаж байхсан даа. Эх орондоо хувь нэмрээ оруулж өндөр бүтээлтэй ажилласан эрхэм нэгэнд Чингис хаан одонг олгодог уламжлалтай ч юм байна. Улс орон даяар өндөр бүтээлийн аян зарлаж их эзэн хааны төрсөн өдрийг хөдөлмөрийн өндөр амжилтаар угтаж баймаар юм. Энэ их хүндэт одонгийн нэр хүндийг алтан гадас одон шиг болгочихмооргүй юм. Тэр багабаньд.гончигдорж.дэмбэрэл.энэ хэд юу бодож явдаг бол оо. Ёстой сийхгүй новшууд.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.