ӨНӨӨДӨР: “Өвлийн аялал жуулчлал - Асуудал, шийдэл” хэлэлцүүлэг болно
Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
ТӨРИЙН ОРДОН
09:00 цагт: "Бизнес ба хүний эрх" чуулга уулзалт болно.
ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН
09:30 цагт: Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны хуулиар хүлээсэн чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэх, хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор “Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилт, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 96561646, 88064025
“МОНГОЛЫН ҮНЭН” СОНИНЫ БАЙР
09:30 цагт: “Гэмт хэрэг ба Ёс зүй” сэдэвт сургалт болно.
МУИС-ИЙН НОМЫН САН
09:30 цагт: "Айсуй хүн: Даян дэлхийн шилжилт дэх ёс зүйн сорилтууд" ёс зүйн эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99003188, 88820660
ХХААХҮЯ-НЫ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
10:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Art Week" дүрслэх урлагийн үзэсгэлэн дэлгэгдэнэ. Утас: 99972288 /Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Номин Юнайтед барилгын урд талд/
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ
10:00 цагт: “Өвлийн аялал жуулчлал - Асуудал, шийдэл” хэлэлцүүлэг болно.
СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
10:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд Монголын Маркетингийн Холбоо-той хамтран Ази номхон далайн орнуудын бүтээлч залуусын дунд зохион байгуулагддаг олон улсын тэмцээн болох "Залуу спайкуудын тэмцээн 2023" болно.
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР
10:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Театр-Үзэгч" хөтөлбөрийн үйл ажиллагаа болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
11:00 цагт: "Цагаадайн улсын өв соёл"гэрэл зургийн үзэсгэлэн, ном, баримтат киноны нээлт болно.
ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
11:00 цагт: Коронавирусний нөхцөл байдал, Томуу, томуу төст өвчний эмнэлзүйн онцлог, хүндрэл, эрэмблэлт, эмнэлэг болон гэрт үзүүлэх тусламжийн ялгааны талаар мэдээлэл өгнө. Утас: 89647777
МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ
15:30 цагт: "Орчин үеийн архитектурын чиг хандлага" үзэсгэлэн, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
Сэтгэгдэл