Өнгөрсөн шөнө Налайх дүүргийн нэг ангийн 19 хүүхэд хордож, эмнэлэгт хэвтжээ
Налайх дүүргийн ЕБС-ийн 19 сурагч хордож эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байна. Сурагчдыг 19 цагийн үед Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн аж.
Тэгвэл тус хүүхдүүдээс найман нь ЭХЭМҮТ-т хүргэгдсэн байна. Үүнээс нэг хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.
Энэ талаар ЭХЭМҮТ-өөс тодруулахад, " Нэг хүүхдийн биеийн байдал хүнд байна. Үлдсэн хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна. Хүүхдүүдэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлсэн. Яг одоо эмч нар хуралдаж байна." гэв.
Одоогоор мэргэжлийн байгууллага юунаас болж хордсоныг шалгахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл
зочин [150.129.140.19] 2022-11-18 16:26:01
Сургуулийн хоол уу? С.Амарсайхан гуай хотын бараг бүх төсвийг зөвхөн өөрийн төрсөн Налайхдаа зарцуулсан уу? Тэгээд ч асуудал нь сайжирдаггүй юу?
Дэндүү [150.129.143.143] 2022-11-18 12:25:26
Маш хатуу хариуцлага тооцох ёстой
Зочин [66.181.176.83] 2022-11-18 08:30:07
ПОДВАЛД ОЛОН ХҮҮХЭД ХИЧНЭЛЛЭЖ БӨЙСАН ГЭХЭЭР НЭГ Л ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА