Цахилгаан, эрчим хүчний тарифын шөнийн хөнгөлөлт үргэлжилнэ

Aдмин / Нүүр

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2017 онд “Гэр хорооллын өрхөд цахилгаан, эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай” журам гаргасан. Хөнгөлөлт энэ жил үргэлжилж, журмыг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Гэхдээ жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлдэг хөнгөлөлт энэ удаа хугацаандаа үйлчилж эхлээгүй байна. Учир нь журмыг хэрэгжүүлэгч Эрчим хүчний зохицуулах хороо уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, холбогдох тогтоолыг “Захиргааны хэм хэмжээний акт”-д бүртгүүлэхээр ХЗДХЯ-нд хүргүүлээд байна. Улмаар тогтоол нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжих аж.

Төсвийн хуулийн хүрээнд энэ жил улсын төсвөөс хөнгөлөлтөд зориулж 37.5 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Хөнгөлөлтийг санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулан энэ оны 12 дугаар сарыг дуустал болон 2023 оны 1, 2, 3 ба 11, 12 дугаар сар дуустал хугацаанд мөрдүүлэх аж.

Улсын хэмжээнд 10 мянгаас дээш хүн амтай хот, суурингийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг эдлүүлэх бөгөөд энд 173.600 өрх өрх хамрагдана гэдгийг УИХ-аас тодотгосон юм.

Хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны тарифыг орой, шөнийн цагаар буюу 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд дараах байдлаар хөнгөлдөг. Үүнд:

  • 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 700 кВт\цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь,
  • 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1500 кВт хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс дээшийг 50 хувь,
  • Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны тарифыг мөн орой, шөнийн цагаар 50 хувь хөнгөлдөг.

Хөнгөлөлтөд хамрагдах айл өрх нь өдөр, шөнийн тарифт тоолууртай, цахилгааныг зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар хэрэглэх, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх нөхцөл тавигдаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.