Хосууд ДНХ шинжилгээ өгч байж гэрлэлтээ батлуулдаг болно
Монгол Улсад цус ойртолт их байгаа талаар албаныхан хэлдэг. Шуудхан хэлэхэд, төрийн түвшинд бодлого гаргахгүй бол цус ойртолт чимээгүй тахал болсон байна. Мэргэжлийн судлаач, эрдэмтэд шууд болон шууд бус алсуур цус ойртолтын түвшинд түүвэрчилсэн байдлаар судалгаа хийхэд алсуур цус ойртолт улсын хэмжээд дунджаар 0.2-0.8 хувиар өссөн байна. Тиймээс ирэх жилээс эхлэн гэр бүлээ батлуулж байгаа хосууд ДНХ шинжилгээ өгөхийг хуульчлах аж.
Өөрөөр хэлбэл, шинэ гэр бүлийг бүртгэж, гэрлэлтийн баталгаа өгөхдөө ДНХ шинжилгээ хийлгэж, цусан төрлийн хамаатан биш гэдгийг нотолж байж, гэр бүл болгон батлах юм байна. Манай улс гэрлэлтийн байдлыг судлахад хөдөө баг хороон дотроо гэрлэх үзэгдэл 85.4 хувь, сум дотроо гэрлэж байгаа нь 73.9, аймаг дотроо гэрлэж байгаа нь 86.1 хувь байна гэсэн дүн гарчээ.
Сэтгэгдэл
зочин [192.82.84.134] 2022-11-21 01:31:07
гөлөг шиг юм хийж байх юм ихэнхи нь унтаж хэвтээд жирэмсэн 4-5 сартай үедээ хурим гэрлэлт болж байна үнэндээ 11-р ангиас эхлээд онгон охид байраг олдохгүй гэж хэлхэд болно
Зочин [192.82.71.215] 2022-11-20 10:53:10
Зөв шийдвэр байна. Баяр хүргэе
Зочин [202.9.40.51] 2022-11-20 03:21:41
Овоо ш дээ хурай хурайййййй
Асуулт [66.181.189.67] 2022-11-19 14:23:38
"ДНХ" гэдэг нь ямар үгсийн товчлол юм бол оо?
Зочин [192.82.71.198] 2022-11-19 10:30:58
Маш зөв шийдвэр байна.цус ойртвол үндэстэн мөхнө
Зочин [202.179.21.228] 2022-11-19 09:19:43
Зөв зөв.энд мэдээлсэн цус ойртолт өссөн гэдэг нь зориуд, мэдээжээр хийсэн үйлдэл биш л байх
Зочин [66.181.177.122] 2022-11-19 09:02:36
Zuw. Gxd gerlelt batlaxaas umnu untaj xewted uchnuun yum bolchixson bx bizd.