Айбекс-Моламын хэрэг буюу Монгол Улсын гадаад худалдаа, агаарын орон зайг худалдсан хэрэг

Aдмин / Нүүр

Айбекс-Моламын хэрэг нь 1995 онд Монгол улсын газар нутгийг Айбекс гэдэг группт 90 жилийн хугацаатай концессээр олгох мөн Молоам гэгч группт Монгол улсын агаарын орон зай, гадаад худалдааны эрхийг 60 жилийн хугацаатай олгох тухай гэрээнүүд бөгөөд эдгээрийг тухайн үеийн Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд П.Жасрай нарын зөвшөөрлөөр байгуулсан байна.

Айбексийн гэрээ

Айбекс группэд Монгол улсын газар нутаг, тэр дотроо байгалийн баялаг бүхий бүх нутгийг 90 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр Засгийн Газар шийдэж, гэрээ байгуулан гарын үсэг зурцгаасан байлаа. Тэр группийг төлөөлж арабын нэгэн шейх, Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж тухайн үед Хууль зүй дотоод хэргийн дэд сайд асан, одоо Үндсэн хуулийн цэцийн Сугар тус тус гарын үсэг зурсан байна. Гэрээний дагуу Айбекс групп нь 90 жилийн хугацаанд Монголын бүх газар нутгийн хэмжээнд Байгалийн баялаг ашиглах асуудал дээр хариуцах бөгөөд энэ тухай хүссэн бүх хүн зөвхөн энэ группээс зөвшөөрөл, лицензээ авахаар заасан байжээ.

Моламын гэрээ

Малайзийн Молам группэд Монголын агаарын бүх орон зайг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрээг 1995 онд Засгийн Газар байгуулж, гэрээнд тухайн үеийн Дэд бүтцийн сайд Сандалхаан гарын үсэг зурсан байдаг. Гэрээ хэрэгжсэн бол Монголын тэнгэр тэр чигтээ Моламийн мэдэлд очиж, гадаадын онгоц дайран өнгөрөх, телевиз, радио, гар утасны шугам, сүлжээг ашиглах бүх зөвшөөрөл мөн л Моламын гарт төвлөрөх байв.

Харин МоАХ, ардчиллынхан П.Жасрайн Засгийн газрын эл үйлдлүүдийг эсэргүүцэж өлсгөлөн зарласнаар уг гэрээнүүд цуцлагдаж байжээ. 1994 онд ардчиллынхан П.Жасрайн Засгийн газрын шударга бус шийдвэр, нийгэмд бугшсан авилга хээл хахуулийг эсэргүүцэж, 12 хоногийн турш өлсгөлөн зарлаж байсан түүхтэй аж. Энэхүү тэмцлийн үр дүнд “Айбекс”, “Молам” компанитай 90 жилийн хугацаатай байгуулсан гэрээг цуцлуулж, Монголын агаарын тээвэр, эрчим хүчний салбарыг гадныхны монополь эрхээс гаргаж байжээ.

Үндэсний эрх ашиг, аюулгүй байдлыг ноцтой аюулд унагах энэ мэт үйлдэл дахин давтагдахгүй гэх үндэслэл, найдвар бий юу. Нухацтай дүгнэлт, судалгаа хэзээ нэгэн цагт хийгдэж, Оюу-толгой, Эрдэнэт зэрэг стратегийн салбаруудад ололт, амжилт, хор хохиролоо дүгнэн хэлэлцэх цаг ч мөд тохиох биз.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

3.2 ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл мөн.

Эдийн засгийн олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах, эрчим хүч, эрдэс баялгийн болон гадаад худалдаа, интеграцийн асуудлаар оновчтой бодлого баримтална.


Сэтгэгдэл

магсар [124.158.68.219] 2022-11-24 01:00:07

Жасрайн охин Дэлгэрмаа сайн санаатай сайхан бүсгүй байсан. 1000 ам долларыг 100 төгрөг шиг үл тоон хүмүүст зээлдүүлэх, тусламж болгон хандивлах нь наад захын энгийн ердийн асуудал.Даанч цусны өвчтэй богино насалсан.Охиныхоо нэр дээр сая доллар банкнаас зээл гаргуулж Жасрай дарга аваад эзэн нь нас барсан гээд төлөөгүй.Тагнуулын газрын Загдаа гуай араас нь яваад дийлээгүй орхисон.Дэлгэрмаа Янь Шань Куны хүүтэй хамтран бизнес хийдэг байсан.1000 барааны дэлгүүрт нэг салон ажиллуулж тэнд одоогийн бизнесийн томчууд цугларч wisky,коньяк шимдэг байсан.Монголын хамгийн баян хүмүүсээр Жасрай,Очирбат хоёр форбес журналд бүртгэгдсэн байдаг.Тамсагбулгийн нефть Очирбатын мэдэлд гэдэг

Зочин [103.57.92.187] 2022-11-22 23:21:40

Жасрай гуай тийм юм хийж байсан гэж үү ухаан санаа нь эрүүл байсан гэж үү ямар аймшигтай юм бэ монголчуудын заяа нь бүр хаячихаагүй л юм байна

mgl hyyhen [77.87.228.70] 2022-11-22 07:57:47

paa buzaruud, yu hiisen shaarnuud we

Зочин [202.55.188.104] 2022-11-22 03:02:26

С.Зоригийн амийг хөнөөсөн гэмт хэрэг ; Малайзад Алтантуяагийн амийг хөнөөсөн гэмт хэргүүд чинь Очирбат ; Багабанди нарын МУ -ыг худалдсан энэ хэрэгтэй холбоотой байжээ. Тиймээс л одоо болтол Төрийн нууц гэдгээр шийдэгдэхгүй байгаа юм байна.

зочин [66.181.180.121] 2022-11-22 02:41:03

Одооны баялагийн хулгайгаа яахыг бодож дийлэхгүй байна шүү. Иргэд цалин тэтгэвэр бага. улс хөгждөггүй. Ядаж түгжрэл шийдэж чаддаггүй их мөнгө ярина сонирхол байна аа.

зочин [203.23.199.179] 2022-11-22 02:12:05

Очирбат зүгээр балин хамарлаад л явж байгаа биз дээ

Зочин [103.26.194.24] 2022-11-22 21:45:06

Одоо тэр үэд хийсэн мөнгөөрөө балин хамараа засаад урьд байгаагаүй үзэсгэоэнтэй хамартаа болчихоод , хамартаа дурлачихсан чаажийнлээ. Талбай дээр LV гоонжтой , TAG цагтай тасархай гар тэнгэрийн цаг ярьсан шээг маадайжийнлээ.

Зочин [103.26.195.118] 2022-11-21 05:39:04

ЭНЭ ОЧИРБАТ ЕР НЬ МАШ ӨӨДГҮЙ ХУЖААГИЙН ШЭЭС МӨН НЬ ЭНЭ БҮХНЭЭС ИЛ ШҮҮДЭЭ. ҮХЭЖ ДАЛД ОРДОГГҮЙ БУГ ЮМДАА. ХҮНИЙ МУУ НЬ ҮЛДДЭГ, МАЛЫН МУУ НЬ ҮХДЭГ НЬ ҮНЭН ЮМ

Зочин [202.179.25.154] 2022-11-22 04:19:20

Багаа ахыг яагаад орхиод бнаа?

Зочин [202.131.247.2] 2022-11-21 03:39:55

Очирбат нүүрэн дээрээ ард иргэдээ гэсэн царайтай ч ийм л ахар ухаантай хогийн улс төрч юм байж. Энэн шиг нөхдүүд одоо улам олуулаа болоод улсаа худалдаад л сууж байгаа. Сайхан сайхан юм яриад байгаа нөхдүүдийн 10 хүний 8-9 нь бол Очирбатын сайжруулсан хувилбарууд шүү.

магсар [124.158.68.219] 2022-11-24 00:40:48

Очирбат саяхан /2 жилийн өмнө болтол/ Оюутолгой, Таван толгойгоос сарбүр 20000 амдоллар авч байсан нь илэрч буруугаа хүлээгээд авахаа больсноо зарласан шүүдээ.Хятад хүний ухаан манайхнаас тэс өөр.Бямбасүрэн найз нь "би хаанаас юуч авдаггүй" чи болио гэж зөвлөсөн тухайгаа "..эрхмийн ярилцлага" дээр дурдаж байсан.Алт хөтөлбөр гэж гаргаад улст хожсон юм лийч байхгүй үлдсэн Харин Очирбат буусны дараа аотыг Монгол банк авдаг болсон Его надо к стенке приложить

Иргэн [103.57.95.217] 2022-11-21 02:48:14

Хулгайчид - үхсэн ч яс өндлзөж үр хүүхэдүүднь хараалд !!!!!!!!харамсалтай !!!!!!! Тиймээс хойноо үлдэх үр хүүхэд Эх оронийхоо төлөө зөв амьдар !!!!!!! шунал ихиьэл !!!!!!!ийм л дээ.!!!!!!!Бурханы өгсөн газөр нутагийг зарах эрх - нь бүтээл болсон бидэнд Зарах эрх байхгүй - түр амдрах Эрх чөлөө л байдаг шүү !!!!!!тиймээс бодрлтой амьдар байгаадаа Сэтгэл хангалуун амьдар гэснийг биелүүл !!!!!!

Зочин [202.126.90.84] 2022-11-21 01:47:27

Нэг тийм хэрэг мандаад байсан шүү.

Зочин [66.181.186.178] 2022-11-21 02:25:05

Нээрээ тийм хэрэг мандаж байсан шүү.Үе үе сануулж дахин давтагдахгүй байх боломжийг ард иргэддээ олгож байх естой.МОНГОЛОО ХУДАЛДЧИХ ШАХСАН ДАА МАН

Зочин [103.161.242.179] 2022-11-21 01:44:22

Хэрэг хуучирдаг үгүй гэж...

зочин [202.9.47.46] 2022-11-21 01:15:00

жасрайн ач билүү энэ ам ариунзаяа чинь

Иргэн [139.5.217.166] 2022-11-21 00:48:13

МАН эртний хулгайч ажээ.

Зочин [192.82.81.91] 2022-11-21 00:40:55

хулгайчууд хулгайгаа цайржулах ухаан сийлвүү


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.