АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 25 ХУВИАР БУУРЧЭЭ
Манай улсад хөдөлмөрийн насны 2.13 сая иргэн байна. Үүнээс 1.26 сая иргэн ажиллаж байгаа бол ажиллах хүчнээс гадуур 866.9 мянган иргэн байгаа ажээ.
Ажиллах хүчний 1.26 сая иргэн байгаа нь өмнөх оны III улиралтай харьцуулахад 55.6 мянгаар, өмнөх улирлаас 26 мянгаар өссөн үзүүлэлт юм.
Харин ажиллах хүчнээс гадуур буй 866.9 мянган иргэнээс 41 мянган иргэн нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа гэх судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна.
Тэгвэл ажилгүй иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй гарчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22.8 мянгаар буюу 25 хувиар, өмнөх буюу II улиралтай харьцуулахад 30 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ингэхдээ 20-29 насны бүлэгт 11 мянга, 34-54 насны бүлэгт 12.0 мянгаар буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.
Мөн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг хүйсээр нь ангилж үзвэл эрэгтэйчүүдийн 66.4 хувь, эмэгтэйчүүдийн 52.9 хувь нь ажиллаж байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Дараах салбаруудад ажиллах хүчин нэмэгджээ. Тодруулбал,
- Боловруулах үйлдвэрийн салбар 31.5 мянга /38.1%/
- ХАА, ойн аж ахуйн, загас барилт, ан агнуурын салбар 14.0 мянга /5.0 %/-аар өссөн үзүүлэлттэй гарлаа.
Харин дараах салбаруудад ажиллах хүчин буурчээ. Үүнд,
- Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын салбарт ажиллагчид 10.5 мянга /12.1%/
- Зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх 6.2 мянга /16.7%/-аар буурсан үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.149] 2022-11-22 12:24:41
Битгий худлаа шаа
Зочин [202.126.89.128] 2022-11-22 07:24:39
Худлаа шаагаал , саихан хошигруулах юм аа!!!
Зочиэ [202.126.90.72] 2022-11-22 05:18:44
Яаж ч бодсон буурна гэж байхгүй. Гадуур яамар байгааг боддоо. Худалч
Зочин [202.9.46.72] 2022-11-22 05:12:22
Харанхуй монголчуудыг хууран мэхэлсэн мэдээ
Зочин [150.129.141.209] 2022-11-22 04:12:57
Shal hudlaa Ene zasag hiideg um n hudlaa yaroh hulhidah huurah mehleh
зочин [49.0.130.24] 2022-11-22 02:59:56
МАН намаа магтан дуулж, тахин шүтдэг статистик судалгаа
Зочин [64.119.16.129] 2022-11-22 03:08:32
yes