Дотоодын зөрчил гадныханд л ашигтай

Aдмин / Нүүр

Нүүдэлчдийн төрт Улс бие даасан хүчирхэг үедээ ямагт нэгдмэл цул хүчээр зангидагдаж байв. Зөв үзэл санаа, холч ухааныхаа цараагаар дэлхийн ертөнцөд өөрийн гэсэн төрт ёсны ухааныг үүсгэн бий болгож, мандан буурч явсан олон олон учир шалтгаан, зүг чигийн дотор төрийн хаад, ноёд, түшмэд цугаар хувь нэгэн биеийн жаргал цэнгэл, нэр төрөөс илүү ард түмний чинхүү хүсэл эрмэлзэлд тулгуурласан, шударга зарчимч байдлыг огт алдалгүй барьж, хойч ирээдүйдээ ч захиж сурган үлдээдэг байсан нь хэмжиж боломгүй үнэт зүйл ажээ.

Харин цагийн аясаар суларан, түүхийн нугачаанд бүдэрч яваа монголчуудын энэхүү амин дархлааг үгүйсгэх, хагалан бутаргах тэр ч байтугай үндэсний эв санааны үзэлд уриалсан төр, нийгмийн зүтгэлтнүүдийг алж устгах харийн хатгалга, хутгуурын арга хэрэгсэл Улс төрөөр дамжин орж ирээд улмаар газар нутаг, түүний баялагт шунаж эзэн суухыг хүссэн мөнхийн санаархалдаа ямхаар ойртох алхам болдогийг түүхийн гашуун үнэн өгүүлсээр.

Төв азийн чээжин дэх нүүдэлчдийн төрт Улсын халуун гал голомт өдгөөгийн Монголын нийгэм, төрийн байдлыг гадныхан маш анхааралтай ажиглаж, тандан судлахын хэрээр хэнийг урвуулах, хэнийг ашиглах, хэнийг түлхэн унагах, ганцаардуулах, улмаар арчиж бүдгэрүүлэх нь хэрхэн яаж, ямар замаар хэрэгжин ямар ашигтайг нарийн тооцоолон орчин үеийн хэллэгээ “лобби” бүлэглэл энд тэнд ил далд гар хөлөө шургуулан шахалт шаардлага, ятгалга, гүтгэлэг зэрэг янз бүрийн арга хэрэгсэлээр санасандаа хүрэх гэж хичээдэг байна.

Хаашаа ч бултуулж чадахгүй үндэсний үзэл, ухамсар, уламжлалыг сэргээх оролдлого, үйл ажиллагаа явуулж, монголчууд нийтээрээ ахуй амьжиргаандаа санаа зовохгүй амар жимэр суух боломжийг тодорхойлсон төр, нийгмийн зүтгэлтэнүүдийг тухайн цаг үед нь хяхан хавчиж, ганцаардуулж гүтгэн доромжилж аргагүйдүүлсээр ирсэн нь түүхийн хуудсанд бичигдсээр.

Ийм цаг үед Монгол хүн бүр туйлын сонор соргог, ухаалаг уужуу, түмэн үедээ уламжилсан ариун нинжин сэтгэл, баатарлаг гэгээн үйлс, агуа уламжлалт хэв ёсоо умарталгүй улам бадраах шаардлага туйлын чухал юм.

Гадаад, дотоодын ухвар мөчид санаатнуудын хүсэл залхуу хойрго, унхиагүй, урвагч, дорой хүлцэнгүй, аминчхан, ахуйдаа дарлагдсан мунхаг байлгахын эсрэг монголчууд бид эв нэгдэлтэй, эдийн засгийн ойлголт өндөртэй, элдэв явуулгад амархан автдаггүй, эрх мэдэлтнүүдийн алдааг шударгаар шүүмжилдэг, эх орондоо эзэн байх эрхээсээ хэзээ ч татгалзахгүй өнө удаан оршин тогтнохын төлөө хүн бүр боддог сэтгэдэг байвал хожим үр хойчдоо ивээлтэй.


Сэтгэгдэл

Хэн Монголыг хөгжүүлэх үү? [66.181.189.67] 2022-11-24 12:03:13

Монголчууд Монголдоо байж МОНГОЛ мал, газар тариалан, байгалийн баялаг, оюун ухааны эд зүйлээ ӨӨРСДӨӨ эдийн засгийн эргэлтэнд оруулахгүй бол Монгол хэдийд ч өсч өндийхгүй, баяжихгүй. Хүүхдүүдээ ГАДААД явуулж амьдруулаад, суурьшуулаад байгаа хүмүүс Монголыг хөгжүүлэх үү?

Зочин [192.82.69.189] 2022-11-24 13:53:54

Mongoliig xogjuulexgui, gadaadiig shutdeg negen bolgono.

Зочин [103.57.93.149] 2022-11-24 09:46:13

Өлсөглөн ард түмэнд хамаа байхгүй

Hamagmongol [66.181.160.86] 2022-11-24 04:41:09

Mongol uls huchirheg bolohiin tuld ev negdel shudraga yos hamgiin chuhal yamar negen izm hereggui zugeerl hunleg enerengui humuunii niigem baiguulaad zasaad yavah heregtei uund : namiin hatuu gishuunchilees tatgalzah, aimguudiig tsoolooh, buh aimgiin tovuudiig hot bolgoj hugjuuleh, gazarzuin horigdol baidlaasaa hamgiin orchin uyen tehnik tehnologo medeelliin heregseliig tultal hugjuulj garah, Hamagmongoliin gal golomt tusgaar uls gedeg utgaaraa busad Mongolchuuddaa ooriimsog handaj huleen avch hamtarch ajillah tuslah urlag sportoo surtchilah g.m

зочин [66.181.161.90] 2022-11-24 03:55:44

Oдоогын дотоодын зөрчил Oросуудад л ашигтай.

Зочин [64.119.17.176] 2022-11-24 04:37:03

Одоогийн зөрчил МАН д ашигтай.Магадгүй энэ янзаар 101 жил ядуу байлгасан , хөрөнгө хураасан , хүмүүсээ хядсан даа.Дахиад 200 жил ч сонголыг ядуу байлгах сонирхол бий шүү .Гадны улсад ашигтай энэ тэр гэж улстөржүүлж хэрэггүй л болов уу

Зочин [64.119.17.57] 2022-11-24 03:16:55

ЭЗЭН ЧИНГЭС ХААН ХУЛГАЙЧ ХҮНИЙГ ШУУД ЦААЗАЛДАГ БАЙСАН БУРУУД ХАТУУ БАЙХ НЬ ДЭГ ЖУРАМ ОРУУЛДАГ. ТӨР МААНЬ.ХУЛГАЙЧУУДЫГ ХАТУУ АРГА ХЖМЖЭЭ АВАХ НЬ ЗҮЙТЭЙ БОЛУУ.

Иргэн [139.5.217.166] 2022-11-24 02:27:02

Хавраас өмнө хулгайчдаа цэгцлээрэй. Засгийн газараа!!!


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.