ӨНӨӨДӨР: "Тусгаар тогтнол" үзэсгэлэн нээгдэнэ

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ

09:00 цагт: “Бүтээлч урлаг: Шинжлэх ухаан, боловсрол, урлагийн зах зээл” сэдэвт "Урлаг судлалын II форум" зохион байгуулагдана. /Оюутан театрт/


ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

09:00 цагт: ЮНЕСКО-ийн ивээл дор нүүдлийн соёл иргэншлийг судлахолон улсын хүрээлэнгийн ерөнхий ассемблейн ээлжит бус V чуулган болно. Чуулганд Казахстан, Киргиз, Монгол, Турк Улсын Засгийн газрын төлөөлөгчид, ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Судалгаа, бодлого, хэтийн төлөвийн хэсгийн Торгоны зам хөтөлбөрийн мэргэжилтнүүд оролцох юм.


ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙ

09:00 цагт: Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 ой, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Чингис хаан судлаач Дамбын Базаргүр агсны 90 насны ойг тохиолдуулан "Чингис хаан атлас"-ын нээлтийн үйл ажиллагаа болно. Мөн ШУА-ын Газарзүй геоэкологийн хүрээлэнгээс хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна. Утас: 88007709.


ШИНЖЛЭХ УХААН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬ

09:00 цагт: "Философи, хүний эрхийн уулзварт: Технологийн ёс зүй" философийн улсын XIV олимпиад болно. /Тус сургуулийн 8-р байр/


ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

09:30 цагт: Ойн мэргэжилтэн бэлтгэж ирсний 60 жилийн ойг тохиолдуулан “Ойн салбар-60” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.


PARK OD MALL

10:00 цагт: Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбоотой хамтран Монгол улсын загварын салбарын чиг хандлага, онцлогийг харуулах, өвөрмөц шийдлийг тусгасан үзэсгэлэнг нээнэ.


СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

10:00 цагт: Монгол Улсын олон угсаатны соёлын онцлог, олон талт байдлыг таниулан сурталчлах, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой "Олон угсаатны нутаг" арга хэмжээ зохион байгуулагдана.

10:00 цагт: “Түүх, соёлын үл хөдлөх дурсгал ба газрын харилцаа” хэлэлцүүлэг болно.


МОНГОЛЫН ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ

10:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд Монголын Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран “Монгол туургатны өв соёл" Олон улсын хүүхдийн дүрслэх урлагийн наадмыг 2 дахь жилдээ зохион байгуулна.


ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: “Монголын эм зүйн ажилтны VIII их хурал” эхэлнэ. Хуралд ЭМ-ийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн НББХ-ны дарга П.Анужин болон бусад албаныхан оролцоно. Утас: 93116060, 99797227

11:00 цагт: Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн “Нандин бүхнээ хамгаалья - Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” аяны нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 91399149.


БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ

11:00 цагт: "Байгалийн өв судлал V" эрдэмшинжилгээний цуврал бүтээлийн нээлт болно.


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

11:30 цагт: "Монголын уламжлалт ааруул" музейн боловсролын хөтөлбөрийн үйл ажиллагаа болно.


Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ

11:40 цагт: "Бавуугийн Лхагвасүрэн" сангийн нээлт болно.


МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

15:00 цагт: "Боржигины хүүхдүүд" урлагийн тоглолт болно. Боржигин язгуур урлагийн соёлын өвийг тээгчид болсон хүүхдүүдийн энэхүү тоглолтын нээлтэд УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга Г.Мөнхцэцэг оролцоно.


DDANCELAB БҮЖГИЙН КЛУБ

16:00 цагт: Балет бүжгийн спортын бүх төрөл чиглэлийн сургалтын нээлттэй өдөрлөг болно.


МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМ

16:00 цагт: "Тусгаар тогтнол" үзэсгэлэн нээгдэнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.