Моррис Россаби: ОЛОН МОНГОЛЧУУДЫГ ЭМЗЭГ БАЙДАЛД ХАЯСАН...

Aдмин / Нүүр

Зах зээлийн эдийн засгийн үйл ажиллагааг ойлгож мэдсэн бөгөөд нөлөө бүхий найз нөхөдтэй буюу авилгад автсан цөөн тооны монголчууд л хувьчлалын үр ашгийг хүртсэн бол хүн амын ихэнх нь түүнээс бараг юу ч олж авсангүй. Үр дүнд нь Монголын нийгэм улам бүр нэмэгдэх орлогын жигд бус хуваарилалттай нүүр тулжээ. Шоконд оруулах ийм эмчилгээний үр дагавар өнөө хүртэл амь бөхтэй оршсоор байгаа юм. Хотын иргэдийн ажилгүйдэл хамгийн багадаа 20 хувь хүртэл өсжээ. Мөн, орон гэргүйчүүд, архидалт, гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл огцом нэмэгдэв.

Гэвч зах зээлийн эдийн засгийг дэмжигчдийн зөвлөсний дагуу эрх мэдлээ хязгаарласан засгийн газар дээрх асуудлуудыг шийдвэрлэх чадваргүй болсон байна. Нийгмийн хамгааллын сүлжээ эвдэгдэж, олон монголчуудыг эмзэг нөхцөлд хаяж орхив. Мөн засгийн газрын хомс нөөцөөс шалтгаалан коммунист системийн амжилт болох эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалалд зарцуулах улсын төсвийн зардлыг огцом бууруулжээ.

1994 он гэхэд олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчид эдгээр асуудлууд, ялангуяа огцом ядуурлыг хүлээн зөвшөөрсөн юм. Дэлхийн банкны судалгаа хүн амын 27 хувь нь ядуурлын шугмын доогуур амьдарч буйг олж тогтоов. Үүний хариуд олон улсын санхүүгийн байгууллагууд “Ядуурлыг бууруулах хөтөлбөр” гэгчийг боловсруулж, 2000 он гэхэд ядуурлыг 10 хувиар бууруулах амлалт өгөв. Гэвч 1998 онд Дэлхийн банкны хоёрдахь судалгаа ядуурал буурах бус, харин 36 хувь хүртэл өссөн болохыг тогтоожээ. Ядуурлыг бууруулах хөтөлбөрийг хангалтгүй санхүүжүүлсэн бөгөөд энэ нь ядуурлыг шийдэхийн тулд хэрэгцээт хэсэгт тусгайлсан дэмжлэг үзүүлэхийн оронд эдийн засгийн ерөнхий өсөлтийг дэмждэг Рейганомикс гэгдэх философид суурилжээ.

Өмнө нь хүн амын гуравны нэгийн амьжиргааг тэтгэгч эх сурвалж байсан нүүдлийн мал аж ахуй асуудалтай тулгарчээ. 1990 оны эхээр мал сүргийг нэн даруй хувьчилсан нь цөөн дарга болон хуучин нэгдлийн мал, машин, техникийг хариуцаж байсан нөлөөтэй, холбоо сүлбээ сайтай хүмүүст л ач тусаа өгөв. Ядуу малчид мал эмнэлэгийн тусламж үнэгүй авах, улсаас худаг гаргах, нүүх, малын түүхий эдийг нь зах зээлд гаргах урьдын дэмжлэгийн тогтолцоогүй үлдсэн юм. Тэд бие даах хэрэгтэй болов. Харамсалтай нь тэдгээр үйлчилгээнээс хагацсан малчид асар их хохирол үзсэн бөгөөд олон тооны малчид мал аж ахуйгаа орхиж, аль хэдийн хүн ам шигсэн хотын бохир ядуу хороолол руу нүүсэн юм.

Олон улсын санхүүгийн агентлагууд энэ улсын талаар хэтэрхий өөдрөг, хуурмаг сайхан дүр зургийг танилцуулж байна. Монгол нь 1990 оноос хойш харьцангуй чөлөөт сонгуультай орон болсон юм. Гэвч эдийн засгийн ардчилалыг үл ойшоожээ.

Моррис Россаби Нью-Иоркийн сити их сургуулийн нэрт профессор, Колумбийн их сургуулийн Дотоод Азийн түүхийн орон тооны бус профессор


Сэтгэгдэл

зочин [202.9.46.187] 2022-11-26 01:31:11

эрх мэдлээ хязгаарлуулсан засгийн гэзар гэж үнэн хэлж ээ төрийн ордноор хулгайчууд дүүрч хогийн цэг дээр нохойтой булаалдаж яс олж идэх монголчууд хараад энэ улсад ирээдуй байна уу гэж өөртөө гомдох юм

Зочин [64.119.23.5] 2022-11-25 19:06:33

Хүрэлсүхээс эхлээд бүгд хулгайчууд.АН, МАН адил хулгайчууд. Одоо бүр хамгийн эрээ цээргүй ичгүүр сонжуургүй хулгайчууд төр засгийн толгойд байна..Эд нар ард түмнийг, бидний үр хүүхдийн ирээдүйг юман чинээ бодохгүй хулгайлж чадаж байхөд ард түмэн эдний эсрэг эвлэршгүй тэмцэл өрнүүлэх хэрэгтэй. Лениний ангийн тэмцлийн тухай онол сургаалууд ямар үнэн байсныг одоо амьдрал дээр бид харж байна.

Зочин [148.60.92.227] 2022-11-28 15:00:58

chi yugeen hyzaad borgood bainaa?chamd hen heleed baina,ter hylgaichid chini uu?.....odoogoor idsen yysan yum ygyi harinch zeb amidrahsan gej hçicheej baina?zail chi....

Зочин [64.119.23.5] 2022-11-25 10:18:31

Бүх хүн энэ намын нэр барьж төр засгийн эрхэнд гараад хулгай авилга,урвалт луйвраар амьдарч байгаа их хурал засгийн газарын гишүүдийг үзэн ядаж байх хэрэгтэй.Тэд биднийг бидний үр хүүхдийг ,улс орныг өчүүхэн ч болсонгүй.Одоо бид тэдний албан тушаалд долигонож, айж бэмбэгнэх шаардлагагүй.Бузар бүхнийг нь байнга хэлж ичдэггүй нүүрийг нь улалзтал илчилж байя.Жагсаал цуглаан хийж хөөж зайлуулъя.

Зочин [202.126.90.138] 2022-11-25 07:53:09

За яршиг АН засаг барьж байхдаа ч аюултай хулгайлсан шүү АЛТАНХУЯГ ХУЛГАЙЧ ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА БААХАН БОНД ИДСЭН УТАА НЭРИЙН ДОР БАС ТЭРБУМ ТЭРБУМААР ГЭР БҮЛТЭЙГЭЭ НИЙЛЖ ИДСЭН ШҮДЭЭ ХЭРЭЭ ХЭРЭЭНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХАВ ГЭГЧ БОЛОХНЭЭ

Зочин [64.119.17.176] 2022-11-26 12:10:07

Иддэг иддэг гэдэг АН ч ёстой иддэггүй байж дээ.МАН ЖДҮХС, ЭМДС , НДС, ХӨГЖЛИЙН БАНК , КАПИТАЛ ,НҮҮРС ГЭЭД ЦОХИОГҮЙ ИДЭЭГҮЙ САЛБАР ГЭЖ АЛГАА .БҮР ТЭРБУМААР БИШ ХЭДЭН ИХ НАЯАДААР НЬ ИДДЭГ БОЛЖЭЭ.

МГЛ [122.201.23.44] 2022-11-25 06:45:05

УХАЖ СҮЙТГЭЖ ИДЭЖ УУЖ ЗЭЭЛСЭН МӨНГӨӨРӨӨ ОЛОН ҮЙЛДВЭРҮҮДЭЭ ӨӨД ТАТААД ТEХНОЛОГИЙН ШИНЧЛЭЛТ ХИЙСЭН БОЛ АЖИЛТАЙ ЯДУУРАЛГҮЙ БАЙХ БАЙЛАА...........

MAN ene nam ajilaan zeb hiij baina gej boddog?... [148.60.92.227] 2022-11-28 15:03:39

ene heriin yabaandaa ikhe yum gej bod!!!tanai ardchilsan nam baisan bol Mongol ylas ali hediin syireh bailaa,Odooch harin zeb chegtee ochood ylam hyrdtai sain zeb hegjihsen gej meriij baina.cham sig taalagdahgyi nohoinuud zailbal taarna,Mongoloos mini garch hyrdan tonilooroi?...

Чимэд [124.158.68.219] 2022-11-25 03:14:52

Ардчлал гэж хийрхлээс болж хүн амын гуравны хоёр ядуурч дөрөвний нэг нь нэн ядуу иргэдтэй болсон Очирбат ерөнхийлөгч М.Энхсайхан ерөнхий сайдын үед олон/1710/үйлдвэр хувьчлагдах нэрээр хэдэн луйварчид Да.Ганболд Баярцогт Дорлигжав Элбэгдорж,Гончигдорж нар болон Дамбын Хишгээ,Шөвгөр Өлзий мэтийн рецидив елементүүдийн хөрөнгө болж 500 мянган ажилчин хөөгдөн ажилгүй болж гудамжинд хог түүж амьдардаг орон гэргүйчүүд бий болсон.Тэднийг траншейнд амьдардаг болсныг үзсэн Очирбат ерөнхийлөгч Монголчууд сэргэлэн, амьдрах аргаа олсон байна,улсаас байр нэхэхийн оронд халаалттай үнэ төлбөргүй байр олоод авчихсан байнашдээ гэж хошигнож байж билээ.Одоо тэгээд "ардчилагчид" маань бүгд олигархууд болчихсон.Офшорт 20-30 сая ам. доларыг нуусан шиг гадаад орнуудад дүрвээд гарчисан амьдарцгааж араб,Америкаас хурдан морь худалдаж авдаг,1 сая доллараар ганцхан ширхэг машин захиалан хийлгэж унадаг болоод жаргаж байна.Энэ бүхнийг гадаадын иргэд тодорхой мэддэг болсон ажээ.

Зочин [64.119.17.176] 2022-11-26 12:13:10

Манай нутгийн бүх ажилладаг газрыг МАХНын дарга , тухайн байгууллагийн МАХНын үүрийн дарга нар нь хувьчилж аваад төмрийн хогонд ачуулсаныг би , бидний үеийнхэн МАШ САЙН МЭДЭХ ЮМ

Зочин [64.119.23.5] 2022-11-25 15:22:14

Хулгайчууд бүгд адил.Тэр намын хулгайч сайн, энэ намын хулгайч муу гэх юм байхгүй.АН, МАН адилхан хулгайчууд.

Зочин [103.229.120.66] 2022-11-25 03:22:08

ихэнх нь МАНын хулгайчууд бгаа шүү дээ хар тэнэгхэн фяздуу минь

Зочин [188.162.254.123] 2022-11-25 02:52:43

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

zochin [192.82.84.231] 2022-11-25 02:39:04

Үнэн2, одоо цаашид яах вэ?


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.